Эхнэрээрээ л гоёдог жүжигчин Г.Эрдэнэбилэг
Хүсэмжит залуусын жагсаалтаас олон жил буулгүй явсан жүжигчин Г.Эрдэнэбилэг “Драмын 4″ хамтлагаасаа хамгийн сүүлд эхнэртэй болсон. “Аав” киног найруулж жүжигчнээс өөр авьяасаа гаргасан Эби яг тэр үед үрийн зулай үнэрлэж баярт мөч тохиосон. Хүү нь ийм том эр болжээ. “Эхнэрээ дор хаяж 10 жил нууцлаж олны хэл ам, атаа жөтөө хялалзах нүднээс нууцална” гэж байсан Эби гэнэтхэн гаргаж ирсэн нь “Үргээлэг”-ийн нээлтийн ёслол байв. Харин одоо бол нууцлалаа цуцлажээ. Эхнэр хүүхдээрээ гоёмтгой эр нөхөр болсон байна шүү. Мөн ч олон бүсгүйн сэтгэлийг булааж анхны хайр нь болж явсан Эби ийм бүсгүйд хайр сэтгэл амьдралаа өгсөн.
Э.Эгдэрмаа
zuvsongolt.mn
URL: