ОХУ, Пхеньяны харилцаа анхаарал татаж эхэллээ
Хойд Солонгосын уцирдагч Ким Чен Ун ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандсан илгээлтдээ ингэж онцолжээ. Тэрээр “Хоёр улсын найрсаг харилцаа цаашид улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэ нь зөвхөн удирдлагууд бус ард иргэдийн хүсэл юм. Оросын ард түмэнд сайн сайхныг хүсье” гэж өгүүлсэн байна. Солонгос Японы дарангуйллаас чөлөөлөгдсөний 71 жилийн ойг тохиолдуулан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хэдхэн хоногийн өмнө Оросын төрийн тэргүүнээс талархлын илгээлт авсан билээ.
Сүүлийн жилүүдэд ОХУ, БНАСАУ-ын харилцаа царцмал байдлаас шинэ шатанд гарч ирлээ гэж барууны тоймчид бичиж байгаа билээ. Энэ нь ялангуяа эдийн засгийн төвшинд тод харагдаж байгаа. Хоёр орны хувьд харилцаагаа сэргээж буй анхны алхам нь Москвад төлөх ёстой Пхеньяны өрийг Кремль огцом бууруулж буйгаас харж болох юм. Талууд таван томоохон төсөлд богино хугацааны гэрээ байгуулан ажиллах болсноо жилийн өмнө олон улсад зарлаад байна. Үүнд БНСУ ч хамаарах юм.
Ажиглагчдын ярьж байгаагаар ОХУ, хойд Солонгос урт хугацааны төсөл хамтран хэрэгжүүлэхээр зэхэж байсан ч барууны орнуудын зүгээс авсан хориг арга хэмжээнээс болж зогсонги байдалд ороод байгаа билээ. Уг төсөлд худалдаа арилжаа, шинжлэх ухаан технологийн томоохон төлөвлөгөөнүүд багтаад байсан ч Хойд Солонгостой ямар ч төвшинд хамтран ажиллахгүй байх олон улсын хориг арга хэмжээ ийнхүү саад болж байна.
Үүнийг үл ойшоон, Пхеньянтай хэд хэдэн төсөлд хамтран ажиллах гэрээг үзэглэх хүсэлтэй байгааг Алс Дорнодын тойргийг хариуцсан сайд Александр Галушка өнгөрсөн жил мэдэгдсэн нь багагүй шүүмжлэлд өртсөн.
Тэрээр хойд Солонгос, ОХУ-ын хамтарсан “цөм” харилцаа гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. “Цөм” харилцаа нь БНСУ-ыг ч багтаах бөгөөд төмөр зам, харилцаа холбоо, зам байгуудамжийн томоохон төслүүдээс бүрдэнэ.
Оросууд Транс-Сибирийн хөндий рүү өмнөд, хойд Солонгосыг холбосон төмөр зам барих сонирхолтой байгаа. Хэрэв энэ төмөр зам бүтвэл гурван улсад эдийн засгийн асар их нөлөөтэй төсөл болох ажээ. “Известия”-д бичсэнээр уг төсөлтэй холбоотойгоор хойд Солонгос ОХУ-тай хил залгаа Ражины боомтод төмөр замын ажлыг эхлүүлээд байна. Энэ төмөр зам өргөжин тэлбэл Ази, Европыг холбосон шинэ эдийн засгийн коридор бий болох ажээ. Өргөн цариг бүхий 55 км-ийн төмөр замын шугам байх юм. Александр Галушка “Энэ бол Солонгосын хойгоос Сибирьт орж ирэх төмөр замын томоохон бүтээн байгуулалт. Энэ бол Азийг хуурай замаар холбох шинэ шугам” гэжээ.
Өөр нэгэн чухал төсөл бол байгалийн хий. Үүнийг ОХУ-ын “Газпром” компани хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн гол зорилго нь ОХУ-ын нутгаас тавьсан хоолой хойд Солонгосоор дамжин БНСУ-д хүрэх юм. Ингэснээр оросууц анх удаа Сөүлд байгалийн хий нийлүүлж багагүй ашиг олох гарц нээгдэнэ.
Аливаа хамтын ажиллагааг эхлүүлэхэд өрийн асуудал их чухал байдаг. Ялангуяа ардчилсан Солонгостой бүх талаар хамтын ажиллагаа өрнүүлэхийн тулд Москва зөв нүүдэл хийх хэрэгтэй. Тиймээс хуучин ЗХУ-ын үед үүссэн Пхеньяны асар их өрийг бууруулаад байна. Ойролцоогоор 11 тэрбум ам.долларын өрийн үлдэгдлийн 10 тэрбумыг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин үлдсэн нэг тэрбумыг хоёр орны хооронд хэрэгжүүлж болох шинэ төслүүдэд зарцуулах хүсэлтэй байгаагаа Москва уламжилжээ.
Өдөр ирэх тусам эдийн засгийн хувьд сульдаж байгаа Пхеняны хувьд энэ бол том боломж. Ялангуяа өөрсдийн нутгаар транс Сибир, Сөүлийг холбосон төмөр зам дайруулж, байгалийн хийн хоолойг дамжуулах боломж тэдэнд бий. Оросын эдийн засагчдын өгүүлснээр энэхүү “цөм” төсөлд эхний ээлжинд 500 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс 112 сая ам.доллар нь өнгөрсөн оны бүтээн байгуулалтад зарцуулагдсан байна.
Сонирхолтой нь, Хойд Солонгосын нутагт Оросын компаниуд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөлтэй болжээ. Энэ төсөл амжилтад хүрвэл оросууд олборлож, дэлхийн зах зээлд гаргах юм.
Томоохон төслийн өөр нэгэн салбар бол мэдээлэл технологи. Оросууд хойд Солонгост харилцаа холбооны шинэ эрин үе эхлүүлэх санал тавиад байна. Энд хамгийн түрүүнд мобайл технологийн асуудал яригдана. Хэдийгээр уг асуудалд хойд Солонгос болгоомжтой хандаж өөрсдийн дотоодын аюулгүй байдалд анхаарч байгаа ч хамтрахаас өөр аргагүй юм. Учир нь, өнөөгийн техник технологийн хөгжил Пхспьяныг зарим тохиолдолд буулт хийхэд хүргэж байгаа билээ.
Хэрвээ бүтвэл Хойд Солонгост хэрэгжүүлэх бас нэг төсөл бол барилга байгууламж, эрчим хүч юм. Энэ асуудалд хоёр тал ихээхэн анхаарал тавьж байгаа ажээ. Эрчим хүч аливаа улсын стратегийн гол чухал зүйл байдаг учир талуудын сонирхол нийлж байгааг Оросын хэвлэлүүдэд онцолжээ.
Энэ том төсөл ОХУ эдийн засгийн нөлөөгөө Алс Дорнод, Ази руу татан оруулах сонирхлыг илттэж буй ч өнөөпшн нөхцөлд Пхеньянд ч ашигтай тусч байгаа билээ. Гэхдээ барууны орнууд энэ “нөхөрлөл”-ийг тийм ч амархан хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой. Тиймээс хоёр улс харилцаагаа сэргээх замаар төслийн эхлэлийг тавих боломжийг нээх юм
Н.ЭНХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ монголд сайхан боломж байна.Хойд солонгосруу мах мал гаргаад метроны нүх ухуулжих жилд 1000000 хонь өгий гээ тэгээд оросын нутагаар төмөр замаар дамжуулаад гаргачих,Дорнод аймгаар