S&P: Монгол улсын арилжааны банкуудын эрсдэл нэмэгдэж байна

190716-16082016-1471319834-714403977-bloomМонгол Улсын арилжааны банкуудын эрсдэл нэмэгдэж, Египет, Грек, Украйн зэрэг улсынхтай ижил түвшинд үнэлэгдэж байгааг “S&P” агентлаг мэдээллээ. Ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, банкны бүтээгдэхүүнүүдийн өртөг нэмэгдэж байгаагаас шалтгаалан банкны салбарын эрсдэл үргэлжлүүлэн нэмэгдэх эрсдэлтэй байгааг мөн анхаарууллаа.

Монголын арилжааны банкуудын багтаж буй эрсдэлийн 10 дугаар түвшин нь олон улсын хэмжээнд хамгийн өндөр эрсдэлтэй банкуудыг оруулан тооцдог үзүүлэлт аж. Арилжааны банкууд хэлбэлзэл ихтэй барилга, уул уурхай зэрэг салбаруудад хэт их хэмжээний санхүүжилт олгосноос энэ нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж байна.

Үүнээс гадна “S&P” агентлаг Монгол Улсын эдийн засаг 2016 оны эцэст 2.5 хувь өсөх бол 2019 он хүртэл жилд дунджаар 4 хувиар өсөх төлөвтэй гэж тооцоолжээ. Тус агентлаг Монголын Улсын арилжааны банкуудад “B” буюу “тогтвортой” гэх үнэлгээ өгөөд байгаа юм.

Б.Дуламхорлоо

BloombergTV.mn


URL:

Сэтгэгдэл бичих