Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, медалийн төлөө хүч үзэх Э.Цэндбаатарын бэлтгэлийг хамт хийж байна
“РИО-2016″ Олимпийн наадмын боксийн 60 кг-ийн жинд хүч үзэж хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай маань өнөөдөр орой мeдалийн төлөө өрсөлдөх Э.Цэндбаатарын бэлтгэлийг хамтран хийж байна. Боксчин Э.Цэндбаатар 56 кг жинд зодолдож байгаа ба өнөө орой 23:00 цагаас АНУ-ын Стевенсон Шакуртай өрсөлдөхөөр болсон байна.
Ямар ч спортод “Хамтын Хүч Амжилт” байдаг шүү дээ. Ширэн бээлийтэн Э.Цэндбаатарт амжилт хүсье.
Ц.Соёл-Эрдэнэ
URL: