ХААН банк АТМ-ын шимтгэлээ 200 төгрөг болгон нэмэгдүүлжээ
Арилжааны банкуудын татаас хэрээс хэтэрч буйд иргэд байнга гомдоллодог. ХААН банк л гэхэд АТМ-аас мөнгө авах бүрт харилцагчдаасаа 100, баримт хэвлэхэд 50, дотоодын бусад банкны картаар зарлага гаргахад 500, үлдэгдэл шалгахад 100 төгрөг гэхчлэн шимтгэл өндөртэй. Тэгвэл тус банк саяхнаас АТМ-ын бэлэн мөнгөний шимтгэлээ нэмэгдүүлсэнд харилцагч нар нь бухимдалтай байна. Өмнө нь АТМ-аас авах мөнгөний хэмжээнээс үл хамаараад шимтгэл нь 100 төгрөг байсан бол өдгөө 100 мянга хүртэлх зарлагад 150, 101 мянгаас дээш бол 200 төгрөгийн татаас авдаг болжээ. Учрыг ХААН банкны мэдээллийн ажилтнаас лавлахад “Манайх хэрэглэгчиддээ илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс техник, тоног төхөөрөмжөө бүгдийг нь сайжруулж байна. Өндөр өртгөөр системээ шинэчилж буй тул АТМ-ын шимтгэлийг нэмэх шаардлага гарсан. Бусад үнэ тариф бол өөрчлөгдөөгүй” гэсэн юм.
Эх сурвалж : unuudur.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хаан банкны харилцагч байхаа болиод дотоодын банкиндаа харилцагч болвол дээр биш уу. Би торийн банкаар уйлчлуулдэг болсон. Хаан банкны теллерууд харьцаа муу, бурхан минь