Хотын дарга нийслэлд хэлмэгдүүлэлт эхлүүлнэ гэв үү?

527-14712271341201607211469090272Сонгуулийн үр дүнгээр эрх баригч нам солигдохтой зэрэгцэн төрийн албан хаагчид айдаст автаж, амьдрал нь баталгаагүй болох нь бий. Тэгвэл энэ удаад Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын харьяа агентлагуудынхаа удирдлагуудад өгсөн үүрэг даалгавар нийслэлийн төрийн байгууллагын албан хаагчдыг бүр ч ихээр айлгаж байгаа аж.

Учир нь, Хотын дарга 2012 оноос хойш нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад ажилд орсон төрийн албан хаагчдыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт гаргахыг үүрэгджээ.
Ингэж 2012 оноос хойш шинээр ажилд орсон хүмүүсийг онцгойлон судалж, дүгнэлт гаргахыг шаардсан нь яаж ч бодсон орчин цагийн хэлмэгдүүлэлт эхлэхийн дохио гэж үзэхээр байна. 2012 оны УИХ болон Нийслэлийн сонгуулийн дүнд Ардчилсан нам олонх болж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийг удирдсан.
Түүнчлэн зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд 96 сургууль, цэцэрлэг шинээр ашитлалтад оруулсан. Үүний ард 10 мянга орчим ажлын байр шинээр бий болсон нь бодит үнэн. Гэтэл тэдний талаар Ардчилсан намын үед барьж байгуулсан сургууль, цэцэрлэгт ажилд орсон гэдэг дүгнэлт гарвал юу болох вэ.
Яг энэ асуултад хариулт хайсан төрийн албан хаагчид айдаст автаад байна. Нэг ёсондоо МАН-ын хэрэгжүүлэх төрийн албаны хэлмэгдүүлэлтийг нийслэлийн Засаг дарга С.Батболд ийнхүү нийслэлээс эхлүүлэх юм биш байгаа.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих