Мисс Б.Ханд үсээ янзлуулах гэсэн биш хогийн шүүр шиг толгойтой болжээ

13592316_1365137393502927_6014406879779575450_n

Олон улсын сэтгүүлч мэргэжил эзэмшээд удаагүй байгаа мисс Б.Ханд БНХАУ-ын Мэдээлэл харилцаа холбооны их сургуулийг төгссөн даруйдаа эх орноо зорьж ирсэн. Оюутан ахуй цагаасаа эхлэн “UBS” телевизэд нэвтрүүлэгч хийж эхэлсэн мисс бүсгүй маань их ажлын талбар дээр гарсан хойноо төд удалгүй орон зайгаа сольж, томоохон компанид мэргэжлээрээ ажиллахаар одсон юм билээ.

МҮОНТ-ийн шилдэг нэвтрүүлэгч Б.Ичинхорлоогийн үеэл дүү гэгддэг мисс Б.Ханд уран сайхны болон телевизийн олон ангит кинонд тоглож, жүжигчний ур чадвараа үзэгч түмэнд харуулсан бүсгүй. Тэрбээр нэлээд хэдэн жилийн СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн ч мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр урд хөршийг зорьсон түүхтэй.

Гоо үзэсгэлэн, мэдлэг боловсрол, хөдөлмөрч чанараараа үе тэнгийнхэндээ гайхагдаж яваа энэ авьяаслаг бүсгүйн хувьд ямар ч үед хээнцэр дэгжин харагдаж чаддаг нь үнэн. Энэ ч утгаараа, хөдөө орон нутгийн томилолтоос ирсэн даруйдаа “Матрикс” салоноор үйлчлүүлсэн биш үсээрээ тоглуулж орхисондоо мисс Б.Ханд туйлын гомдолтой суугаа аж. “Матрикс” салон үс ч ороож чадахгүй. Ямар салон гэдэг юм бэ, танайхыг. Үсчидээ сургамаар юм” хэмээн гомдоллосон тэрбээр хогийн шүүр шиг болсон үс толгойгоо “Видал” салоныхонд даатгасан гэнэ шүү.

13938398_1391176280899038_1090455828172990785_n

С.Цахиур

www.zone.mn


URL:

Сэтгэгдэл бичих