Хууль бусаар сум худалдаалж байжээ
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөл дээр хууль бусаар сум худалдаалж байсныг цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 14-нд цагдаагийн газарт “Нарантуул” ОУХТөвийн өргөтгөл дээр сум зараад байна” гэсэн мэдээллийг иргэнээс иржээ.
Дуудлагын дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд оршин суух 38 настай эмэгтэй Б нь гар дээрээс хууль бусаар 50 ширхэг бууны сум зарж байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
URL: http://www.fact.mn/282099.html