Рио-2016 олимпийн Чөлөөт бөхийн тэмцээний хуваарь

0“Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн тэмцээний хуваарь гарлаа. Чөлөөт бөхийн тэмцээний сонгомол барилдаанууд аль хэдийнэ эхэлсэн бөгөөд манай бөхчүүдийн барилдаан 17-нд П.Орхон, О.Насанбурмаа нарын барилдаанаар эхэлнэ.

Риогийн олимпод манай улсаас эх орноо төлөөлж эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Э.Бэхбаяр, 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, 86 кг-д Армийн дэлхийн аварга О.Үйтүмэн, 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, 125 кг-д ДАШТ-ий V байрын шагналт Ж.Чулуунбат болон эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д домогт К.Ичо аваргыг ялж, И.Ярыгинд түрүүлсэн П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар оролцож байна.

Тэмцээний хуваарь

Наймдугаар сарын 17, Лхагва гариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 58 кг-д П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдана.

• 22:00 – 01:00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

• 04:00 – 07:00 Дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 18, Пүрэв гариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 53 кг-д Э.Сумьяа, 63 кг-д С.Батцэцэг нар барилдана.

• 22:00 – 01:00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

• 04:00 – 07:00 Дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 19, Баасан гариг

Чөлөөт бөхийн 57 кг-д Э.Бэхбаяр, 74 кг-д П.Өнөрбат нар зодоглоно.

• 22:00 – 01:00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

• 04:00 – 07:00 Дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 20, Бямба гариг

Чөлөөт бөхийн 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат нар барилдана

• 22:00 – 01:00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

• 04:00 – 07:00 Дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 21, Ням гариг

Чөлөөт бөхийн 65 кг-д Г.Мандахнаран, 97 кг-д Д.Хүдэрбулга нар барилдана.

• 20:30 – 23:15 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

• 00:45 – 03:15 Дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол


URL:

Сэтгэгдэл бичих