БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛЛОО
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Багануур дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг томилох шийдвэрийг энэ сарын 9-нд гаргасан байна.
Багануур дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг сонгох шийдвэр гаргаад байсан юм.
Ингээд хотын дарга Багануур дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ц.Сандаг-Очирыг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна.
Түүний хувьд 2008-2012 онд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байжээ.
URL: