Ч.Санжаадамба аваргын цолны мялаалга өнөөдөр болно
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 1024 бөх зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба арав даван түрүүлж, аварга цол хүртсэн.
Тэрээр 15 жил барилдахдаа анх удаагаа улсын наадамд түрүүлж, Монгол Улсын 22 дахь аварга болсон юм. Тэгвэл өнөөдөр шинэ аварга Ч.Санжаадамба цолныхоо мялаалгын наадмаа хийхээр болжээ.
Тэрээр аварга цолныхоо хүндэтгэлийн найраа төрсөн нутаг болох Хашаат сумандаа хийх бөгөөд ах дүү, хамаатан садан, найз нөхөд, бөхийн багш нараа урьжээ. Мөн Ч.Санжаадамба аварга цахим хуудсаараа дамжуулан цолны найранд ирэхийг хүссэн хүн бүрийг урьсан байна.
URL: