Хойд нас байдаг гэдгийг тогтоожээ
Английн Саутгемптоны их сургуулийн эрдэмтэд үхлийн дараах амьдрал байдаг гэдгийг нотлосон байна. Их Британийн мэргэжилтнүүдийн явуулсан шинэ судалгааны ажил хойд нас байдаг гэдгийг шууд бусаар баталсан аж. Тус их сургуулийн эрдэмтэд нэгэн өргөн далайцтай судалгааг явуулахдаа сайн дураар оролцогч 2000 гаруй хүнийг хамруулжээ. Шинжээчид хүмүүний бодол санаа түүний зүрх зогссоны дараа хадгалагдаж үлддэг гэсэн онолыг батлахыг зорьсон байна.
Өмнө нь шинжлэх ухаан уураг тархины эд эсүүд тухайн хүний зүрх зогссоны дараагаар 30 секундын дотор үхэж, үрэгддэг гэж үздэг байсан юм. Уураг тархинд эд эсүүдэд хүчилтөрөгчийн хангамж өгч байдаг цус ирэхээ больдог учраас тэгдэг юм хэмээн тайлбарладаг байв. Тэгвэл шинээр хийсэн судалгааны ажил хүмүүний оюун ухаан үхсэнээс нь хойш дор хаяж гурван минутын туршид амьд хэвээр байдаг гэдгийг харуулсан аж. Ийнхүү эмч нар өвчтөний үхлийг тогтоох тэр мөчид тухайн хүн бүрмөсөн үхээгүй байдаг гэнэ. Сэтгэн бодох үйл явц хэсэг хугацаанд үргэлжилдэг байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: