“Samsung” ажилчдаасаа хортой бодисын мэдээлэл нуусан уу?
Өмнөд Солонгосын “Samsung” компани үйлдвэрлэлдээ хортой бодис хэрэглэдэг тухай мэдээллийг ажилчдаасаа нуусан гэсэн мэдээлэлд үгүйсгэсэн хариулт өглөө. Тус компанийн зарим ажилтны гэр бүлийнхэн мэдэгдэхдээ 76 ажилтан нь компьютер үйлдвэрлэх үед хэрэглэдэг химийн хортой бодистой харьцсанаас болж амь насаа алдсан гэж байсан билээ. Ажилчдын ар гэрийнхний олж тогтоосноор цусны хорт хавдар, дархлалын системийн хорт хавдар болон судасны өвчин туссан 200 орчим тохиолдол бүртгэгджээ. Харин компанийн зүгээс үйлдвэрлэлийн нууцаа задлахгүй гэх шалтгаанаар ажилчдаасаа хортой бодисын талаархи мэдээллээ нуусан гэж үзжээ.
Хүнд өвчин туссан ажилчдын ар гэрийнхэн төрөөс тэтгэлгээ авч чадаагүй байна. Харин “Samsung” компанийн төлөөлөгчид хууль бус ямар ч мэдээллийг нуугаагүй, хуулийн дагуу ажиллаж байгаа гэж мэдэгджээ. Түүнчлэн ажилчдын аюулгүй байдал компанийн нэн тэргүүнд тавигдах асуудал гэжээ. “Samsung” нь өндөр технологийн бүтээгдэхүүнүүд, харилцаа холбооны хэрэгсэл, ахуйн техник, аудио болон видео төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компаниудын нэг юм.
politik.mn
URL: