Н.Энхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, хээл хахууль авсан гэх хэргүүдэд буруутгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс яг 10 хоногийн өмнө Н.Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулсан билээ. Экс Ерөнхийлөгчийн тухайд АТГ-аас ирүүлсэн 6 зарлан дуудах хуудсыг үл тоосныхоо хариуд өөрийнхөө ажлын байран дээр байцаагдахад хүрсэн. АТГ Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн гэж Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэдгээ мэдээлсэн. За харин чухам яг ямар хэрэгт түүнийг буруутгаж байгаагаа тодорхой болгоогүй. Зүйл ангиудыг нь харахад бол бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, хээл хахууль авах гэхчлэн асуудлууд байгаа юм.
АТГ-аас мэдээлэхдээ Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулав гэсэн юм.
Н.Энхбаярыг өмнө нь хэд хэдэн асуудлаар буруутан, ял сонсгож байсан ч, зарим нь явцын дунд хэрэг биш болж байсан жишээ бас бий. Тэгэхээр энэ удаад түүнийг чухам юунд буруутгаж байгаа талаарх мэдээлэл ил байх нь уг нь зүгээр гэдгийг албаныхан анхаарах ёстой биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хорчин хонзооч Элбэгдорж Энхбаярт мэдээжийн гүжир гүтгэлгийн хэрэг тохож байгааг ард түмэн бүгд харж мэдэрсээр байхад ингэж ичгүүр сонжуургүй авмрлахаа зогсоомоор юм. Гэмт хэрэгтнүүд мундсан биш оффшор хулгайч нар өөрийг нь тойрон хүрээлсэн улс орноо худалдсан хулгайч нараа шалгахгүй байж монгол цустай монгол эх орончдыг улс төрөөс арчих хятад санаагаа хаяжбал яасан юм вэ атигар мангас Элбэгдоржоо. Нүгэл хэлэнцээ дийлэхийн аргагүй болж байна шүү атигар мангас минь. Улс орон өрөнд орж яаж өндийхөө мэдэхгүй байхад энэ талд анхаарлаа хандуулахын оронд монгол эх орончдыг намнахаа болимоор юм гадны гар хөл болсон хүзүүгүй хүн.