Орон нутгийн замд автын ослоор дөрвөн хүний амь нас хохирчээ
Амралтын өдрүүдэд орон нутгийн замд зам тээврийн 3 осол хэрэг бүртгэгдэж 4 хүний амь нас хохирч 2 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Зуун мод хотоос Налайх чиглэлийн 3 км-т засмал замд “T.Kluger” маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 25 настай эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Мөн Говь-Алтай аймгийн төвөөс зүүн тийш 35 км Тайшир сум явах шороон замд T.Landcruicer маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 53 настай эмэгтэй Н, 05 настай эрэгтэй Ч нарын амь нас хохирч нэг хүн гэмтсэн. Амралт зугаалгын цаг дуусч хичээл сургууль эхлэх цаг ойртож байна.
Орон нутгаас хот руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн осол хэрэг гардаг тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, өөрөө болон зорчигч нартай \ хүүхэд \ хамгаалах бүс , хамгаалалтыг суудлыг хэрэглэх, аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
URL: