Н.Энхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, хээл хахууль авсан гэх хэргүүдэд буруутгаж байна

2013

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс яг 10 хоногийн өмнө Н.Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулсан билээ. Экс Ерөнхийлөгчийн тухайд АТГ-аас ирүүлсэн 6 зарлан дуудах хуудсыг үл тоосныхоо хариуд өөрийнхөө ажлын байран дээр байцаагдахад хүрсэн.  АТГ Монголын Хуульчдын холбооноос уламжилсан өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийг байлцуулан эрүүгийн 201401000075 дугаартай хэргийн сэжигтэн гэж  Намбарын Энхбаярыг яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэдгээ мэдээлсэн. За харин чухам яг ямар хэрэгт түүнийг буруутгаж байгаагаа тодорхой болгоогүй. Зүйл ангиудыг нь харахад бол бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, хээл хахууль авах гэхчлэн асуудлууд байгаа юм.

АТГ-аас мэдээлэхдээ Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах) дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татан ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг явуулав гэсэн юм.

Н.Энхбаярыг өмнө нь хэд хэдэн асуудлаар буруутан, ял сонсгож байсан ч, зарим нь явцын дунд хэрэг биш болж байсан жишээ бас бий. Тэгэхээр энэ удаад түүнийг чухам юунд буруутгаж байгаа талаарх мэдээлэл ил байх нь уг нь зүгээр гэдгийг албаныхан анхаарах ёстой биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: dogi Огноо: 15 August 2016

Н.Энхбаяр гэдэг хүнийг одоо гүтгэж гүжирдэхээ болио. Ард түмэн наад жүжигт чинь одоо итгэхгүй. 7 жилийн өмнө хуучин хэвлэлийн газрын газрыг хувьдаа авсан гэж ялласан. Гэтэл нөгөө газар нь хотын захиргааны нэр дээр байж байгаад саяхан дуудлага худалдаагаар 23 тэрбумаар зарагдаа биздээ. Яагаад иргэдийг нүдэн балай чихэн дүлий гэж бодоод байна

Нэр: dogi Огноо: 15 August 2016

Тэртэй тэргүй АТГ бол улс төрийн зорилгоор ажилладаг газар гэдэг нь нотлогдсоон. Дарга Ж.ЭНхжаргалын Эбэгийн хүргэн шдээ. М.Энхболд 17 оны ерөнхийлөгчид өрсөлдөх гээд тохиролцоо хийж зориуд томилсон.

Нэр: dogi Огноо: 15 August 2016

Н.Энхбаяр бол хүчирхэг удирдагч хүн. МАН-д олигархиуд үлдсэн. МАХН-д жирийн ардын төлөөлөл байна. Мэдээж МАХН-ыг л дэмжинэ

Нэр: dj anja Огноо: 15 August 2016

Н.Энхбаяр бол хүчирхэг удирдагч хүн. МАН-д олигархиуд үлдсэн. МАХН-д жирийн ардын төлөөлөл байна. Мэдээж МАХН-ыг л дэмжинэ

Нэр: dogi Огноо: 15 August 2016

ATG xiix ajilna oldoxgvi H.Enxbayriig oroldood. AH MAH xoeriig shalgaval taanar naasara xiix ajiltai baix bolnoo

Нэр: daisetsen Огноо: 15 August 2016

Би жирийн иргэний хувьд МАХН-ыг л дэмжиж байгаа. Цаашдаа ч дэмжих болно

Нэр: онон Огноо: 15 August 2016

АТГөөрөө улстөржих ёсгүй мөртлөө ганцхан Энхбаяртай тэмцдэг МАНАНын гар хөл болдог байгууллага болжээ МАНАНын захиалгаар АТГ Энхбаярт зохиомлоор хэрэг тулгаж улс төрийн эрхийг нь хаах гэсэн оролдлого хийж байна

Нэр: Эрхмээ Огноо: 15 August 2016

АТГ офшор данстай хүмүүсээ шалгахгүй хэрнээ Энхбаярыг шалгаад байх юм ХЭҮК Энхбаяр гэдэг хүний ялгүй гэдгийг хэлсэншдээ дээрээс хүчээр ял тулгах гээд оролдоод байх юм АТГ өмгөөлөгч дагулж явж байцаалт авдаг байгуулга болсон юм шиг бна

Нэр: онон Огноо: 15 August 2016

МАХН бол жинхэнэ ард түмний нам МАН ард түмний саналыг луйвардаж гарч ирчихээд өөрсдийнхөө хувийн ашиг сонирхол эрх эдлийн төлөө л явж байна нөгөө сайхан амлалт мөрийн хөтөлбөр хаачсан бүү мэд МАН төрд гараад эхнээсээ амлалтаасаа буцаад эхэллээ

Нэр: Эрхмээ Огноо: 15 August 2016

М энхболд Элбэгдорж 2 нийлж сонгуульд ороцуулахгүй гэж оролдож хэрэг үүсгэж бгаа хэрэг Эолбэгдорж өршөө авах вий гэж бодож төлөвлөж М энхболд ерөнхийллөгчид өрсөлдөх учраас замаасаа зайлуулж бгаа хэрэг үнэндээ ЭНхбаяр гэдэг хүн дийлдэшгүй хүн юмаа Энхбаярын үед УЛС орон хөгжиж бсан шдээ 2012 2016 хооронд хамгийн олог байгуулга хаалгаа барисан

Нэр: онон Огноо: 15 August 2016

АТГ ганцхан Энхбаяртай тэмцээд 7 жил боллоо АТГын дарга нь ЭБЭгийн гар хөл болохоор хэтэрхий нэг талыг баримталж намын захиалгаар ажиллаж байна тийм сүрхий хийсэн хэрэг гэмт үйлдэлтэй бол нотлох баримттай гаргаж ирээд барихгүй яасанюм бэ тийм биш болоод 7 жил яаж ч чадахгүй л байна ш дээ энэ МАНАНынхан

Нэр: Эрхмээ Огноо: 15 August 2016

АТГ бол Эбэгийн хувийн компани. Ганцхан Энхбаяртай тэмцээд ноцолдоод 7 жил боллоо. Одоо болношдээ. Жинхэнэ авилгачдаа яагаад шалгадаггүй юм

Нэр: сувд Огноо: 15 August 2016

. МАН АН-тай харьцуулахад МАХН бол харьцангуй ард түмний төлөөлөлтэй нам. МАН бол олигархиуд дүүрэн байна. Мөнгөтэй нь л албан тушаал авдаг. АН-д мэдлэг боловсрол дутуу дулимаг нөхдүүд төр барьдаг. Жирийн гишүүд дэмжигчидтэй намыг зориудаар хавчиж шахаж байна

Нэр: сугар Огноо: 15 August 2016

Монгол улс энэ хүнийг төр барьж байхад буюу 7 жилийн өмнө өнөөдрийх шиг хямарч байсангүй. Цалингаа ч тавьж чадахгүй. арай ч дээ. Н.Энхбаярыг өмнө нь хэд хэдэн асуудлаар буруутан, ял сонсгож байсан ч, зарим нь явцын дунд хэрэг биш болж байсан жишээ бас бий.ингэж энэ хүнийг гүтгэж доромжилохоо боимоор юм

Нэр: сансар Огноо: 15 August 2016

АТГ-д өөр хийх ажил зөндөө л баймаар юм уг нь. Улсын төсвөөс мөнгө хулгайлсан эх ороноо баялагаа гадныханд зарсан нь эрх мэдэл албан тушаалд суугаад бусадтай гэрээ байгуулан наймалцах нь бүр АТГ ОРОЛЦОХ ЁСТОЙ ЮМ УУ ЭНЭ НЬ ШУДРАГА ГЭЖ ҮҮ

Нэр: сувд Огноо: 15 August 2016

АТГ намын харьяалалийн дагуу ажиллаж байхад улс орон хөгжихгүй шүүдээ таван толгой гэрээг толгойгоороо хариуцана гэж байсан С БАЯР гуайг шалгах хэрэгтэй шүү дээ ЭНХБАЯР гуайг 7 жил шалгалаа дуусаагүй юу сонгох сонгогдох эрхийг хүртэл хязгаарласан шүү дээ

Нэр: Зочин Огноо: 15 August 2016

Орхи цаашаа

Сэтгэгдэл бичих