“Рио-2016”: Д.Сумъяагийн К.Мацүмотог ялсан барилдаан шилдгээр шалгарлаа
“Рио-2016” олимпийн жүдо бөхийн тэмцээн уржигдар өндөрлөсөн билээ. Тус тэмцээний шилдэг 10 цэвэр ялалтыг тодруулжээ.
Тэдгээрийн нэгээр Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан Д.Сумъяагийн хагас шигшээд Японы алдарт бөх Каори Мацүмотог цэвэр ялсан барилдаан шалгарлаа.
Мөн Риогийн олимпод Казасхстан улсын нэрийн өмнөөс оролцож, хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэгийн Унгарын бөхийг ялсан барилдаан ч бас шилдгээр нэрлэгджээ.
Уншигч та бүхэн Риогийн олимпийн жүдо бөхийн шилдэг 10 цэвэр ялалтыг сонирхоно уу.
URL: