“Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд байгууллагууд нэгдлээ

2012

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа “Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам , “Монголын төмөр зам” ХХК, Хүүхдийн парк нэгдлээ.

“Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд нэгдсэн дээрх байгууллагууд төмөр замын Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх хамгаалалтын бүс доторх шарилжны анхны хадалтын ажлыг мэргэжил аргазүйн зөвөлгөөний дагуу наймдугаар сарын 15-19-ний хооронд зохион байгуулахаар болжээ.

Цаашид уг ажлыг жил бүрийн тавдугаар сараас есдүгээр сарын хооронд зохион байгуулж, төмөр замын хамгаалалтын хоёр талын бүс дагуу есдүгээр сарын 25-наас мод тарина гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих