Боксын тамирчид Д.Отгондалайгийн тоглолтын талаар ийм сэтгэгдэлтэй байна
Бразил улсын Рио-де-Жанейро хотноо зохиогдож буй Зуны Олимпийн XXXI наадмын боксийн 60 кг-ын жинд манай тамирчин Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын тамирчин Софьян Умиатай өнөө өглөө тоглолт хийлээ. Тулаан 3:0 онооны харьцаагаар Францын Софьян Умиагийн ялалтаар өндөрлөв.
Д.Отгондалайгийн тухайд эхний тойрогтоо хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан бөгөөд хүрэл медалийн төлөөх тулаанд Алжирын боксчин Р.Бенбазизийг хожсон юм.
Ингэснээр манай тамирчин Рио-2016 зуны олимпийн наадмаас хүрэл медальтай нутаг буцаж байна.
Тоглолтын тухайд Д.Отгондалай гурван үеийн турш илүүүрхсэн хэдий ч эцсийн мөчид шүүгчид ялалтыг Францын тамирчинд өгсөн талаар цахим сүлжээнд монголчууд бичицгээж байна. Мөн үүнтэй боксийн тамирчид хийгээд мэргэжилтнүүд ч санал нэгтэй байгаа аж.
Ингээд тэдний байр суурийг хүргэж байна.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган:
-”Боксын спорт бас л хэцүү шүү дээ. Энэ хэдэн шүүгч нараас тамирчин хүний амьдрал шийдэгдэнэ. Энэ хэдэн шүүгч нарт эргээд хариуцлага тооцдог юм уу бүү мэд. Хэлэх ч үг олдохгүй байна”.
Спортын сэтгүүлч Г.Идэр-Ууган:
-”Та бүхнийхээ итгэлийг алдлаа, байдаг хүчээрээ л тоглолоо… Өөр юу хэлэх вэ дээ.” Дагаад ч нулимс гарлаа, дэндүү шударга бус шүүлтийг дэлхий нийтээрээ л харлаа… ГЭХДЭЭ ОКИГООРОО БИД БАХАРХАЛГҮЙ ЯАХАВ!!! БАЯРЛАЛАА ХҮРЭЛ ЗАЛУУ МИНЬ”
Олимпийн мөнгөн медальт тамирчин П.Сэрдамба:
-”Шүүлт үнэхээр арай дэндүү байна аа. Манай Отгондалай 3 үе илүүрхэж тоглолоо. Боксын зааланд хөгжөөн дэмжигчид нь өө, өө гэж эрхий хуруугаа доошоо заан эсэргүүцэж байна. Арай л юм аа. Оки чи мундаг байлаа. Монголын ард түмнийхээ итгэлийг алдаагүй ээ, миний найз. Хөгийн шүүгч нарт хэлэх ч муу үг олдохгүй нь. Баярлалаа анд минь, чадсаан.
Олимпийн хүрэл медальт тамирчин Н.Баярсайхан:
-”Оки маань үнэхээр гурван үеийн турш яллаа. Гэвч хожигдлоо. Манай улс бол шүүгчтэй очсон цөөхөн орны нэг. Гэсэн ч Хаш-Эрдэнэ маань тамирчнаа хамгаалж чадсангүй. Ядуу орны зовлон юм даа”.
Х.Онон
zuvsongolt.mn
URL: