ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ХОТ РИО-ДЕ-ЖАНЕЙРОД ТАВТАЙ МОРИЛ

Олимпийн наадам болж буй Рио-де-Жанейро хот сэтгүүлч сурвалжлагчид болон тус улсад ирсэн гадаадын тамирчдыг уйдаахгүй нь бололтой. Зөвхөн энэ долоо хоногт л гэхэд хэд хэдэн ноцтой гэмт хэрэг гарсан бөгөөд эхлээд хэвлэл мэдээллийнхэн сууж явсан автобус руу халдаж ,дараа нь Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Бельгийн жүдоч Дирк ван Тихлтийн нүүр лүү цохин,хамт явсан нэг нөхрийнх нь гар утсыг булаасан зэрэг янз бүрийн үйл явдал болсон байна. Бразилын цагдаа нар Рио-де-Жанейро дах гэмт хэргийн нөхцөл байдлыг хяналтандаа байлгахыг хичээж байгаа ч тэнд бие биенээ алах хийгээд гадны иргэд рүү халдах явдал огт тасрахгүй байгаа юм. Ассошейтед Пресс агентлагийн сурвалжлагч Фелип Дана том Рио хотоор зугаалж доорхи зургуудийг авчээ.
Ж.Батдорж

URL:

Сэтгэгдэл бичих