Япончууд Асашёрюү Д.Дагвадоржид “Жүдогийн дүрмээ сайн үз” гэж зөвлөсөн үү
Арлын орны тамирчныг Олимпийн дэвжээнд өвдөг шороодуулсан биш гурвын гурван тамирчнаа шүүгчийнх нь бусармаг шүүлтийн золиос болголоо хэмээн бухимдаж суугаа Монголчуудад тэд ч бас хариу барьсан сурагтай. Ялангуяа өчигдөр ихэд уурлаж бухимдсан Асашёрюү Д.Дагвадоржийн удаа дараагийн мэдэгдлийг үзээд тун ч егөөтэйхэн хариулт өгч, зөвлөгөө өгөх маягаар “чимхээд” авсан тухай мэдээлэл цахим ертөнцө цацагдлаа.
“Энэ монголчууд улсаараа бүгд сэлгүүцэн бэлчиж байдаг юм биш бээз”, “Жүдогийн дүрмийг сайн судал даа хө”, “Аса өөрөө дүрмээ сайн үзнэ байгаа”, “Ингэхэд бид тусламж дэмжлэгийн нийгэмлэгүүдийг хөхиүлэн дэмждэгээ боливол яасан юм”, “Солонгосын дүү улс”, “Жинхэнээсээ жүдогоор одоо хичээллэж эхэл гэж зөвлөе” гэх зэргээр монголчуудын бухимдалд япончууд хариу бухимджээ” хэмээн олны танил эрхмүүд өөрсдийн цахим хуудаснаа бичиж эхлэв.
Үнэн худал нь үл мэдэгдэх энэхүү бичиглэлийг үзээд бухимдах хүмүүс олон байгаа нь мэдээж биз. Гэхдээ эв нэгдлийн билэг тэмдэг болсон Олимпийн наадмын хүрээнд энэ мэт явган хэрүүл ямар ч ахиц дэвшил авчрахгүй, харин ч бүр хоёр орны найрамдалт харилцаанд сэв суулгаж мэднэ гэдгийг учир мэдэх хүмүүс давхар сануулаад авна лээ.
С.Цахиур
URL: