Мисс Б.Бадамцэцэг нөхрөөсөө нүүрээ будах зөвшөөрөл гуйдаг болжээ

badmaa-1“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс Б.Бадамцэцэг анх “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан билээ. Түүнээс гадна тэрбээр “Ану хатан”,  “Валентины захидал”, “Аз жаргалын шок” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон бөгөөд ЭМШУИС-ийг төгсөөд удаагүй байгаа. Гоо сайхны мэс засалч эмчийн мэргэжил эзэмшсэн мисс бүсгүй маань эрүүл мэндийн салбарт “эргэлт” хийхээ амласан ч, өнөөг хүртэл загварын тайз, кино урлаг хоёроос холдож чадаагүй л явна.

Фото моделийн чиглэлээр амжилттай ажиллаж, реклам сурталчилгааны саналд “дарагдах” болсон тэрбээр хувийн амьдралдаа ихээхэн анхаарал тавьж байгаа нь илт. А.Алтаншагай хэмээх үе тэнгийн царайлаг залуутай дотно үерхээд удалгүй загварын ертөнцийг “доргиосон” нүсэр хурим хийсэн мисс маань тухайн үедээ “Энэ хорвоогийн хамгийн азтай эмэгтэй” хэмээн өөрийнхөө сэтгэл догдлолыг илэрхийлж суусан нь бий. Харин сүүлийн үед хайртай нөхрийнхөө хүсэлтээр нүүрээ ч бараг будахаа болиод байгаа мисс Б.Бадамцэцэгийн нууцыг нөхөр нь задалж орхижээ.

Бүр хааяа нүүрээ будаж, хиймэл сормуус наах “зөвшөөрөл” гуйдаг ч өнөөг хүртэл тоймтой хариу аваагүй гэдгийг нөхөр нь хэвлэлийнхэнд дэлгэсэн байна. Мисс бүсгүйг өөрийн болгосон А.Алтаншагай энэ бүхнээ “Миний хайрт будаг шунх хэрэглээгүй, энгийн үедээ ч хамгийн сайхан харагддаг. Царай төрх, зан ааш, баярлаж гуних нь хүртэл өхөөрдөм хөөрхөн” хэмээн тайлбарлажээ. Гэхдээ л томоохон уулзалт, баяр ёслол, зураг авалтын  урилга заллага ихтэй мисс бүсгүй хааяа ч гэсэн өөрийнхөөрөө байдаг байлгүй дээ.

С.Цахиур

www.zone.mn


URL:

Сэтгэгдэл бичих