Дээд шүүх “Ногоон нам”-ын дүрмийг хэлэлцэнэ
Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх асуудлыг Улсын Дээд шүүх өнөөдөр 10.00 цагт хэлэлцэхээр болжээ.
Ногоон намын удирдлага, гишүүд өнгөрөгч наймдугаар сарын 28-нд бага хурлаа хийж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан юм. Улмаар есдүгээр сарын 5-нд Дээд шүүхэд материалаа хүргүүлжээ. Дүрмийн өөрчлөлтийг бүртгэх хуралд тус намын дарга С.Маам, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, Ногоон намын хуулийн зөвлөх О.Баасанхүү нар оролцох аж. Харин илтгэгч шүүгчээр шүүгч н.Бямбаа оролцох юм байна.
URL: