Дуучин Сокогийн “гэр бүл”

Охидын хамтлаг болох “Эмоушн” хамтлагаар овоглож явсан дуучин Т.Солонго буюу Соко уран бүтээлээсээ хөндийрөөд удаж буй. Хамтлагийнхантайгаа Америкийг зорьсон тэрбээр ээжийгээ асрахаар эх орондоо ирсэн. Дууч бүсгүй маань гэр бүлтэй болж бүл нэмэн нам гүмхэн явсан. Харин удалгүй хосууд хоёр тийш болон дуу хуурын ажилдаа шамдан орж бие даасан цомог хүртэл гаргаад амжсан удаатай.

Эксээсээ салж, хоёр дахь амьдралаа зохиосон тэрбээр ихэрүүдтэй болж бүл нэмсэн. “Аавуудын өдөр”-өөр хайртай хань, хөөрхөн хүүхдүүдийнхээ гэрэл зургийг олонд дэлгэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих