Энэ өдрийн зурхай /2016,08,13/

zurhaiiӨнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 10. Санчир гараг. Эрхтэний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин туулай өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага:
 Төрөн түгэхүй
Суудал:
 Хий

Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Эрүүл мэнд эмзэг, эрч хүч сул үе үе ядарч үлбэгэр болно. Энэ үед хоолоо сойхыг эрс хориглоно. Шингэн сайн уу, спиртийн ундаануудыг хүртэл бага тунгаар хэрэглэхэд тохиромжтой. Өглөөний дасгал сайн хийж бай. Гэр бүл, найз нөхдийнхөө гол түшиг тулгуурын хувьд та гарч ирсэн аливаа саад бэрхшээлийг зохицуулж нуруундаа нилээн хүнд ачаа үүрэхэд хүрэх нь.


ҮХЭР (4/20-5/20)

Та өнөөдөр гэрээсээ гараад л инэ хүмүүстэй танилцах болно. Шалтгаангүй ямар ч зүйл байдаггүйг сана. Таны удирдлага тань эмэгтэй хүн бол тус болох болно. Хэрвээ ямар нэг асуудалтай тулгарвал тэднээс зөвлөгөө ав. Тэгж чадвал та ажлаа амжилттай дуусгах болно. Үргэлж завгүй байдаг хосууд энэ үдэш хамтдаа цагийг өнгөрөөж амрах хэрэгтэй. Жижигхэн дессерт ч бай хамаагүй хайртын тань сэтгэлийг сэргээх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, зугаацах цаг зав өөртөө гарга. Оюутан сурагчид өглөө эртлэн босч, дасгал хөдөлгөөн хийж өөрсдийгөө цэнэглэ. Цагийг өөртөө зориулах бололтой. Олны дунд танихгүй хэн нэгэнд хүчтэй татагдаж магадгүй нь. Ичимхий зан гаргаж хойш суусны хэрэггүй. Та нарын дунд байгаа ханыг нураагаад өөртөө итгэлтэй, зоригтой урагш алх. Эцэг эхдээ дэлгүүр хэсэхэд нь хамт явж туслах хэрэг гарах байх. Тэднийг ойролцоох дэлгүүр лүү дагуулж яваарай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сонирхолтой өдөр. Энэ өдөр аливаа асуудлаа хойш тавь. Хүнд байдалд орсон найзад чинь таны тусламж хэрэг болно. Хэрэв таны хамаатан садан, найз нөхдөөс эмнэлэгт хэвтэж байгаа бол тэднийг эргэж, баярлуул. Цэцэг жимс аваачиж өг. Хэрэв та өөрийн хийсэн ямар нэгэн үйлдэл, хэлсэн үгэндээ гэмшиж байгаа бол нөгөө хүн рүүгээ утасдаж уучлал гуй.


АРСЛАН (7/23-8/22)   

Холимог өдөр. Уур бухимдал ажил хаялтанд хүргэж болзошгүй, мөн та бүх л өдрийн турш уур уцаартай байгаагаа мэдрэх болно. Биеийн хүчний ажил хийж алжаал ядаргаагаа тайл. Цагийн болоод өдрийн ажил хийж орлогоо нэмэгдүүл. Хэдийгээр мөрийтэй тоглоом тоглож мөнгө олохгүй нь ойлгомжтой боловч хосууд тоглоомонд одтой байна. Хайр дурлал маш онцгойд тооцогдох бөгөөд ганц бие хүмүүс илүү их эд баялагтай болохыг хүснэ. Ямар нэг зүйл худалдан авахдаа хэрэгтэй эсэхийг сайн бодоорой.


ОХИН (8/23-9/22)

Танд эерэг үр дүн авчрах өөрчлөлт байх болно. Шинэ хүмүүсийн авчрах сэргэг өөрчлөлт байх болно. Шинэ хүмүүсийн авчрах сэгэг энерги, сэргээлт танд ашигтай байх болно. Таны нэмэх амтат балтай романтик шөнө баяр баясгаланг авчирна. Намрын улирал ойртож байгаа тул эртхэн амраад аваарай.

 


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сэтгэл хангалуун байх өдөр. Чухал ач холбогдолтой зүйлийн төлөө тулалдахын тулд хувь хүмүүс ирээдүйд тоглогчид болон хувирна. Хайр дурлалын харилцаан дахь гол хүчин зүйл бол өөрийн дур сонирхол, гадаад байдал, хэрэгцээ шаардлага, хувийн асуудлуудын тэнцвэрийг олох үйлдэл юм. Үүний тулд маргаан, мэтгэлзээн, санал зөвлөгөө, зохицуулалт хэрэгтэй. Ганцаараа байх уу, буулт хйих үү гэдэг нь таны сонголт ч гэсэн бүгд л нэг зүйлийг бүтээж байгаа бүрэлдэхүүн хэсгүүд. Жоохон л хүлээх, найдахад энэ хайр болдог.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны эргэн тойрон дахь хүмүүсийн яриа, эргэлзээгээ даван туулахтай холбоотой хоёрдмол өдөр. Хөндлөнгийн хүмүүстэй ширүүхэн маргалдаж болзошгүй байна. Тиймээс өнөөдөр та урьд нь хэзээ ч байгаагүйгээр тэвчээр, хүлээцтэй байх шаардлагатай. Эс бөгөөс та нэг дор бүхнийг алдах болно. Эргэн тойрны хүмүүсийн тань өөрчлөлт зарим нэг дарамтыг бий болгож, хамтран ажиллах хүсэлгүй болгоно. Тиймээс одоо аливаа зүйлийг тулган шаардах нь тийм ч ухаалаг зан биш юм.


НУМ (11/22-12/21)

Тайван амарч өнгөрөөх өдөр. Юунд ч санаа зоволгүй зөвхөн өөрийгөө амар байлга. Гэртээ хоёр хүний ширээ засан оройн хоол бэлдэх нь хайр дурлалыг улам хүчтэй болгоно. Өнөө оройны санаатай зохиосон арга хэмжээ хүн бүхнийг баярлуулна. Өөрийгөө амжилттай байлгахын тулд өдөр бүр өөрийгөө зоригжуул.

 


МАТАР (12/22-1/19)

Хэрэв та үнэхээр жинхэнэ энэ ордных бол бусдыг дайлах, сурах хүсэлтэй хүмүүстэй хоолны жороо хуваалцахдаа баяртай байх болно. Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллох нь танд өөрийн чадвараа харуулах боломж өгөх сайхан сонголт байх болно. Үдэш ойр дотнынхонтойгоо хөгжилдөж өнгөрөөх нь таны нэр хүндийн баталгаа болж үлдэх болно.


ХУМХ (1/20-2/18)

Завгүй өдөр. Баяр ёслолын үйл ажиллагаа, оройн хоол зэрэг нь ямар их хөдөлмөр шаарддагийг мэдрэх болно. Тун завгүй байснаар ажлаа дуусгахаа мартаж, зарим нэг зүйлийг хаана тавьснаа ч мартах болно. Хийх зүйлийнхээ жагсаалтыг гаргах нь тэдгээрийг үр дүнтэй хялбар хийхэд тусална. Худалдан авагчид маш их худалдаа хийх болно. Онцгой цугларалтанд оролцож байгаа бол өөрийн гадаад үзэмжиндээ анхаар.

 


ЗАГАС (2/19-3/20)

Оддын нөлөөлөл танд сайнаар ирэх учраас өнөөдөр өчигдрөөс арай дээр байх болно. Ажилтай холбоотой аялал нь олон боломжийг өгнө. Хэдийгээр та нэг их хол газар аялахгүй боловч энэ аялал таны өдөр тутмын үйл ажиллагаанд сэтгэл хөдөлгөсөн зүйлүүдийг нэмэрлэх болно. Таны төсөөлөл эв дүй тань бусдыг гайхшруулах болно. Төсөл бичиж байгаа энэ ордныхон ажлаа түргэсгэх хэрэгтэй. Суралцах талаар зохицуулах зүйлүүд одоо амар болж байна.


URL:

Сэтгэгдэл бичих