РИО 2016: Монголын багийн штабын сонин сайхан

1“Барра да тижука” дахь олимпийн тосгон хөл хөдөлгөөн ихтэй байна.

Монголын багийн штабт энэ өдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, багийн ахлагч Ж.Хатанбаатар нар баг тамирчидтай уулзаж, тамирчдын амжилт, дараагийн өдрүүдийн тэмцээний бэлтгэл, сургуулилт, төлөвлөгөөний талаар ярилцлаа.

Түүхэндээ байгаагүй өргөн буюу 43 тамирчдын бүрэлдэхүүнтэй Рио де Жанейрод ирсэнМонголын баг одоогоор нэг мөнгөн медальтай медалийн хүснэгтийн 44-р байранд эрэмбэлэгдэж байгаа юм.

Жүдо бөхийн 57 кг-д зодоглосон Д.Сумьяа Монголын багийн медалийн салхийг тэмцээний гурав дахь өдөр хагалсан юм.

Мөн энэ өдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Олон улсын хүндийг өргөлтийн холбооны (ОУХӨХ) ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Тамас Аяантай уулзсан юм.

2 3


URL:

Сэтгэгдэл бичих