Өвөр Монголын хэвлэлд гарсан “хар алтны эрэлт ба үнэ” нийтлэл бидэнд юуг өгүүлнэ вэ

27032014-1395905678-1752392300-nuurs-1-600x337Хятадын зах зээлээс хамааралтай манай нүүрс экспортлогчдод ихэд хэрэгтэй гэмээр нэгэн нийтлэл Өвөр Монголын хэвлэлд гарчээ.

Хар алтны эрэлт ба үнэ
Эхний хагас жилийн тойм

Эхний хагас жилийн байдлаар бүс нутгийн нүүрсний үйлдвэрлэл үргэлжлэн буурч, зарим нүүрсний төрлийн үнэ бага багаар өсч үйлдвэрлэлийн аюулгүй байдал ерөнхийдөө тогтвортой байна.

Үйлдвэрлэл, маркетингийн нөхцөл

Эрэлт хэрэгцээ дутагдаж байгаа болон үйлдвэрлэлийн бууралтын нөлөөнөөс болж, эхний хагас жилд Өвөр Монголын нүүрсний түүхий эдийн үйлдвэрлэл 407 сая тонн, өнгөрсөн жилийн мөн үеэс 10.4 хувь буурав. Бүс нутгийн үйлдвэрлэлээс харахад, зүүн бүс нутгийн бууралт нь (15.8 хувь) баруун бүс нутгийн бууралтаас (8.4 хувь) илүү өндөр байв. Харьяалагдаж байгаа харилцаанаас харахад, орон нутгийн аж ахуйн нэгжийн бууралт (10.7 хувь) төвийн аж ахуйн нэгжийн бууралтаас (10 хувь) илүү буурсан байна. Оны эхний хагас жилд Өвөр Монголын боомтоор импортолсон нүүрс  9.387 сая тонн хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 22.1 хувиар өсөв.

Эхний хагас жилийн байдлаар Өвөр Монгол 410 сая тонн нүүрс борлуулж, өнгөрсөн жилийн мөн үеэс 9.8 хувь дутуу худалдав. Үүнд, бусад муж оронд 210 сая тонн нүүрс борлуулж, өнгөрсөн жилийн мөн үеэс борлуулалт 12.5 хувь буурсан бол дотооддоо 200 сая тонн худалдаж, өнгөрсөн жилийн мөн үеэс 3.6 хувь буурав. Тооцоолж бодоход дулааны цахилгааны үйлдвэр 96 сая тонн нүүрс зарцуулж, өнгөрсөн жилийн мөн үеэс 2 хувь буурсан байна. Химийн аж үйлдвэр 41 сая тонн нүүрс шатааж, өнгөрсөн жилийн мөн үеэс 1.6 хувиар нэмэгдэв. Төмөрлөг боловсруулалт, барилгын материал үйлдвэрлэл 23 сая тонн нүүрс хэрэглэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 3 хувиар буурав.

Улсын байдлаас харахад, эхний хагас жилд улсаас 1.63 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 9.7 хувь буурав. Улсын нүүрсний хэрэглээний ерөнхий хэмжээ 1.81 тэрбум тонн хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 4.6 хувь буурав. Шаньси муж 394 сая тонн нүүрс үйлдвэрлэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 14.9 хувь буурав. Шаанси муж 196 сая тонн нүүрс үйлдвэрлэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 6.8 хувь буурав.

Үнийн хувьд. Энэ жилийн гуравдугаар сараас эхлэн Өвөр Монголын нүүрсний үнэ аажмаар нэмэгдэв. Одоогийн байдлаар Өвөр Монголын нүүрсний уурхайн бүс нутгийн дундаж үнэ 137 юань/тонн, өнгөрсөн жилийн эхний үеэс 26 юань/тонн нэмэгдэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 9 юань/тонн нэмэгдэв. Үүнд, Ордосын өндөр илчлэгтэй нүүрс 177 юань/тонн, энэ нь өнгөрсөн жилийн эхэн үеэс 40 юань/тонн гаруй, өнгөрсөн жилийн мөн үеэс 24 юань/тонн нэмэгдэж, зүүн бүс нутгийн нүүрс 107 юань/тонн, өнгөрсөн жилийн эхний үетэй ижил байгаа бөгөөд өнгөрсөн жилийн мөн үеэс 13 юань/тонн буурсан байна.

Статистик мэдээгээр Чинхуандао гармын шилдэг нүүрсний үнэ дөрвөн сар дараалан нэмэгдэж, одоогоор 420 юань/тоннд тогтвортой болж, энэ оны эхний үеэс 50 юань/тонн нэмэгдэж, өнгөрсөн жилийн мөн үеийн үнэ ханштай адилхан болсон байна.

Ашгийн нөхцөлийн байдал. Эхний хагас жилд Өвөр Монголын нүүрсний аж үйлдвэрлэлийн орлого 13.93 тэрбум юаньд хүрсэн ч өнгөрсөн жилийн мөн үеэс 15.7 хувь буурав. Нийт аж ахуйн нэгжийн алдагдал нь 4.18 тэрбум юань хүрэв. Статистик мэдээнээс үзэхэд 1-5 сард Хятад улсын нүүрсний салбарын орлого 3.5 тэрбум юань, өнгөрсөн жилийн мөн үеэс 73.4 хувь буурч, алдагдал нь 70 хувиас их болов.

Аюулгүй байдлын үйлдвэрлэл. Эхний хагас жилд Өвөр Монголын уул уурхайн салбарт таван удаа амь насны хэрэг гарч,  таван хүн эндсэн байна. Ослын тоо өнгөрсөн жилийн мөн үеэс таваар буурч, нас баралт өнгөрсөн жилээсээ таван хүнээр багасав.

Сүүлийн үеийн зах зээлийн товч шинжилгээ

Улсын уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн хүчин чадалд дэмжих бодлогын арга хэмжээний хэрэгжилтийн дагуу тавдугаар сараас эхлэн үр дүнгээ өгч, улсын нүүрсний үйлдвэрлэлийн бууралт нь хэрэглээний бууралтыг гүйцээн, үнийн чиг хандлага тодорхой хэмжээнд өсч, нүүрсний зах зээл дээр илүүдэлтэй байдал сайжирсан юм. Гэхдээ нүүрсний тогтвортой үнэ хэвээр байж, зах зээлийн асуудал мөн л үргэлжилсээр байв. Сүүлийн хоёр сард нүүрсний импорт хурдацтай нэмэгдэж, зах зээл дээр тодорхой хэмжээнд нөлөөлж байв. Хятад улсын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн мэдээлснээр энэ жил нүүрсний эрэлт хэрэгцээ буурч, нүүрсний үйлдвэрлэл худалдааны тогтвортой хөгжлийн зөрчил, асуудал хэвээр байж, илүүдэлтэй байдал үндсээрээ өөрчлөгдөхгүй гэж таамаглажээ.

Эх сурвалж: Solongonews.mn


URL:

Сэтгэгдэл бичих