ДООЁОГИЙН “ДАЙСАН” ХЭН БЭ
“ДОЗ” энтертайнментийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёо сүүлийн үед кино найруулагчийн ажлыг илүүд үзэх болж гадаад оронд очин олон кино хийж үзэгчиддээ амжилттай хүргэж байсан. Тэгвэл жүжигчин маань шинэ дүрээрээ үзэгчидтэйгээ уулзахаар болжээ.
Тодруулбал Дооёо “Нэг өдрийн дайсан” хэмээх адал явдалт инээдмийн УСК-нд гол дүрийг бүтээжээ. Түүнтэй хамт залуу жүжигчин Г.Билэгжаргал тоглож байгаа юм байна. Уг кино энэ сарын 26-нд нээлтээ хийх бөгөөд албан ёсны трейлэр нь цацагдаад эхэлжээ.
URL: