“Дижитал” 1000 залуус талбайд урилаа

Дуулсан дуу бүрээрээ залуусыг байлдан дагуулж байсан “Дижитал” хамтлаг нойрноосоо сэрлээ.

Нэгэн ус хар тамхины хэрэгт орооцолдон хэл ам татлаад байсан тэд сүүлийн үед “унтаа” байсан юм. Тэгвэл саяхан нойрноосоо сэрж “Нийслэл” нэртэй дуугаа бичүүлжээ.

Харин дууныхаа клипийг олон нийтнйн хүчээр хийхээр төлөвлөсөн бололтой. Тодруулбал энэ сарын 22-нд нийслэлийн төв талбайд бүжиглэх авьяастай охид хөвгүүднйг энэхүү дууныхаа клипэнд оролцохыг урьсан байна билээ.

Нийслэлийн 372 жилийн ойд зориулсан байж болох уг дууны клипэнд 1000 залууг оруулахаар төлөвлөж буйгаа тэд нуугаагүй.


URL:

Сэтгэгдэл бичих