Стресс, ядаргаа тайлах 11 хүнс
Стресс юунаас ч үүдэлтэй байж болно. Хүн стресстэй үедээ өөрөө ч мэдэхгүй их иддэгийг мэдэх үү?
Стресс гэдэг ойлголтонд ямар нэгэн шалтгаанаас болж хүний сэтгэл санаа хямрах, уурлаж бухимдах, гуниглах, өөртөө итгэлгүй болох гэх мэт сэтгэл зүйн олон ойлголт багтах ба энэ үед хүн өөрийгөө тайвшруулж стресснээс гарах ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй. Үгүй бол стресс нь удаан давтагдсанаар нойргүйдэл, ядаргаа, сэтгэл зүйн гүн хямрал буюу депрессд ордог юм. Мөн хүн стрессдсэн үед хоол идэх зуршил ихсэж ердийн үеэс их идэх, шарсан хуурсан хоол, чихэрлэг амттан идэх зуршил илүү их хөдөлдгийг эрдэмтэд аль хэдийн тогтоосон. Энэ нь чихрийн шижин, таргалалт, хавин үүсэх гэх мэт мэдээж маш олон муу үр дүн араасаа дагуулна гэдгийг та мэдэж байгаа.
Үүнээс сэргийлж эрүүл саруул, сэтгэл өөдрөг амьдрахын тулд стрессдэж хямарсан үедээ дараах хоол, хүнсийг идээрэй.
Доорх хүнсний бүтээгдэхүүний орцонд …..
1. Лууван – амин дэмтэй төдийгүй хатуу, зажилбартай тул олон хазаж зажлаж идсэнээр таны хоол идэх зуршлыг бууруулна.
2. Сүү – хүйтэн болон хөөрүүлсэн эсвэл бүлээн байдлаар унтахынхаа өмнө 1 аяга сүү уугаарай. B, D амин дэмээ нөхөөд зогсохгүй калциар баялаг сүү нь таны биеийг тайвшруулж сайхан унтаж амрахад чинь тун тустай.
3. Тараг – Сүүтэй адилхан үр дүнтэй тэрнээс ч илүү. Биеийг тайвшруулж тайван болоход тусладаг. Мөн хоолны шингэцийг сайжруулна.
4. Бүх төрлийн самар – Эрдэс, тэжээлээр дүүрэн байдаг тул хямарсан бие махбодыг сэргээж сэтгэл санааг өөдрөг болгоно.
5. Шоколад – тэр дундаа цэвэр хар шоколад илүү сайн. Таргалуулахгүй бөгөөд зүрх судасны үйл ажиллагааг хэвийн болгож тайвшруулдаг.
6. Бүхэл үр тариа – хөц будаа, улаан буудай, шар будаа, овьёос гэх мэт бүхэл үрийн нарийн боов, талх, жигнэмэг идээрэйв Таныг таргалуулахгүй мөн эрүүл мэндэд олон талаар ач тустай. Цусны эргэлтийг олон төрлийн эрдэс бодисоор хангаж өгдөг.
7. Загасны мах – Үнэхээр хайрсан хуурсан, шарсан хоол идмээр байвал ядаж загасны махыг сонгож хүссэнээрээ хоол хийж идээрэй. Стресстэж их иддэг хүнд яг тохирох тэжээллэг хүнс.
8. Цай – стресстэж цухалдсан үедээ өөрийн уух дуртай цайгаа аягаар дүүрэн хийгээд тухтай суугаад бага багаар ойр ойрхон балгаж уугаарай. Амарсан мэт болно. Мэдээж ургамлын гаралтай цай бол илүү сайн шүү.
9. Гадил жимс – Энэхүү жимс нь зүгээр нэг сайхан амттай биш шүү. Нэг дор 2 гадил жимс идэхэд олон талын ашигтай үр дүн өгдөг. Хоол боловсруулах эрхтэний тогтолцоог дэмждэг. Судасны хананд хүнийг биеийг тайвшруулах эрдэс бодисыг тараадаг байна.
10. Ус уух – хүн мэдээж уснаас бүтсэн амьтан шүү дээ. Шингэн дутагдсаныг мэдэхгүй үх ажиллаж, стрессдээд суугаад байгаа юм биш биз. Тухтай суугаад цангаагаа нэг сайхан тайлаарай.
URL: