Хятад иргэд АНУ-ын банкны мэдээллийг ашиглаж, их хэмжээний мөнгө луйварджээ

000000000Хятад улсын гурван иргэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа картаар үйлчлэх цэгээс их хэмжээний  мөнгө луйвардсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Хятад улсын иргэн Лю Ч, Лю Р, Донг Я нар АНУ-ын “Champion credit union” банкны харилцагчдын мэдээллийг хууль бусаар хуулж аван,  төлбөрийн картыг хуурамчаар үйлдэж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа картаар үйлчлэх цэгийн пост терминал төхөөрөмжөөр их хэмжээний гүйлгээ хийж, онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэд, ААНБ-ыг бусдад пост терминал төхөөрөмжөө шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих