Согтуурсан үедээ хутгалж танхайрсан хэрэг гарчээ

1201603141457941723Ахуйн хүрээнд архидан согтуурсан иргэд гэмт хэрэг үйлдэхээс гадна хамт архидсан нэгнийгээ зодож, хутгалж бэртээх хэрэг гаргасаар байна.

Түүнээс гадна хүн амины онц ноцтой гэмт хэргийн ихэнх нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн байдаг талаар цагдаагийн байгууллагаас хэлж байгаа юм.

Өчигдөр гэхэд цагдаагийн 102 утсанд Чингэлтэй дүүргийн 16 хороонд “Согоотын … задгай тоотод хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийг авч шалгасан байна. Тухайлбал, БЗД-10 хороонд оршин суух 33 настай эрэгтэй Б-гийн баруун шилбэнд, 42 настай Б гэгч эр согтуурсан үедээ нэг удаа хутгалж танхайрсныг таслан зогсоож, хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжүүлэн шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих