НӨАТ-ын сугалаа “хошгируулалт” байсан уу

d8022be8f203d4f569860fe2d1b11b48400 саяын “азтан”-аа шүүх, цагдаагаар айлгаж тохирлыг нь будлиантуулсан гэгдэж явсан НӨАТ-ын сугалааныхан одоог хүртэл супер азтанаа тодруулаагүйн дээр 7 хоног бүр явдаг байсан тохирлоо сардаа ганцхан удаа болгож цөөлөөд байгаа юм. АНУ-аас оруулж ирсэн иргэдийн худалдан авалтыг хянах зорилготой энэхүү “урамшууллын” гэх бизнесийн ашиг олох ажлаас болоод өдгөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихөөд байгаа. Манайд ч яахав том хонжворуудыг хэзээ ч хожуулдаггүй атлаа 5, 10 мянган төгрөгийн хонжворыг хэдэн зуугаар нь тодруулдаг уламжлалтай. Ямартай ч, НӨАТ-ын урамшууллын систем буюу ebarimt.mn сайтын хэрэглэгчдийн талаарх сонирхолтой тоон мэдээллүүдийг хүргэж байна.

ebarimt.mn сайт нийт 795,000 хэрэглэгчтэйгээс 314,000 нь тогтмол баримтаа бүртгүүлдэг.

Оны эхний найман сарын байдлаар хамгийн олон баримт бүртгүүлсэн иргэн 13,808 баримт бүртгүүлжээ.

Харин хамгийн их хэмжээний буцаан олголт авах иргэн 23,256,751 төгрөг авах нь.

ebarimt.mn сайтад бүртгэлтэй хамгийн өндөр настай иргэн 92 настай. Хамгийн залуу нь гурван сартай.

Нэгэн азтай иргэн 37 удаа сугалаанд хожиж, хамгийн олон удаа сугалаанд хожсон иргэн болоод байна.

Харин сугалаанаас хамгийн их мөнгө хожсон иргэн таван удаагийн тохирлоор азтан болж, нийт 20,080,000 төгрөг хожжээ.

Сугалаа явагдаж эхэлснээс хойш нийт 137,502 азтан тодорсон бөгөөд  46,136 нь хонжвороо аваад байна.

Өдөр бүр 141,230 иргэн 309,686 баримтыг бүртгүүлдэг аж.

Нэгэн иргэн 3,395 удаа ebarimt.mn сайтаар зочилж, хамгийн олон удаа хандсан иргэн болоод байна.

Өдөрт дунджаар 659,274 НӨАТ-ын баримт хэвлэгдэн гардаг.

Хамгийн олон баримт хэвлэсэн ААН одоогийн байдлаар 11,542,330 НӨАТ-ын баримт хэвлээд байна.

Нинж

Ugluu-logo-7-1


URL:

Сэтгэгдэл бичих