Комиссоор орж байгаа залуусын 10 хувь нь л цэрэгт явдаг
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-23-ны єдрvvдэд цэрэг татлага болно.
Нийслэлийн цэргийн штабын дарга Ж.Болдбаатартай цэрэг татлагын асуудлаар ярилцлаа.
-Цэрэг татлага эхлэх гэж байна. Бэлтгэл ажил хангагдсан уу?
-Нийслэлийн Засаг даргын 2011 оны зургадугаар сарын 616 тоот захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-23-ны єдрvvдэд ээлжит цэрэг татлага болох гэж байна. Бид зохион байгуулах бvх ажлыг ёс журмын дагуу хийж байгаа. Цэрэг татлагын ажил энэ сарын 21-ний єдрийн 09:00 цагаас нийслэлийн хэмжээнд зэрэг эхэлнэ. Єнєєдрийн байдлаар 152 хороонд цэргийн зарлан дуудах хуудас тараасан.
-Нийслэлийн хэмжээнд цэргийн насны хэдэн хvн байдаг вэ. Энэ удаагийн цэрэг татлагад хичнээн залуус хамрагдах бол?
-Энэ удаа цэрэг татлагын эрvvл мэндийн vзлэгт 20 гаруй мянган хvн хамрагдах ёстой. Ер нь нийслэлд 300 гаруй мянган цэргийн vvрэгтэн байдаг. Энэ хvмvvсийн бvртгэл дvvргийн мэдээллийн санд орсон учраас цэргийн албанаас завсардах гэсэн ойлголт байхгvйг энэ дамшрамд хэлье.
-Яагаад цэрэгт явах залуусьш тоо багасаад байгаа вэ?
-Иргэний цэргийн vvргийн болон цэргийн албан хаагчийн эрх зvйн байдлын тухай хуульд тухайн цэрэг татлагад ороогvй, цэргийн бvртгэлд бvртгvvлээгvй бол 50 мянга хvртэл тєгрєгєєр торгоно гэсэн заалт байдаг. Бид энэ заалтыг хэрэгжvvлээгvй, vvргээ биелvvлээгvй хvнтэй л ярих учиртай. Тvvнээс цэрэг татлагын ажил эхлэх гэж байхад энэ тухай ярьж, иргэдийг сvрдvvлэх нь зохимжгvй гэж бодож байна.
-Залуус цэргийн зарлан ирээд, цэрэг татлагад очсон л бол шууд цэрэгт явуулах юм шиг ойлгодог. Цэрэг татлагад саналыг авдаг биз дээ?
-Тэгэлгvй яах вэ. Цэрэг татлагын комиссоор орсон хvмvvсээс цэргийн албанд энэ жил явах боломжтой эсэх, аль ангид алба хаах сонирхолтой байна гэх мэтээр саналыг нь авдаг. Ер нь цэрэг татлагын комиссоор орж байгаа хvмvvсийн 10 хувь нь л цэрэгт явж байгаа шvv дээ.
-Цэргийн алба хаасан хvн ямар хєнгєлєлт эдэлдэг вэ?
-Иргэд цэргийн жинхэнэ алба, гэрээт цэргийн алба хааснаараа олон хєнгєлєлт эдэлдэг. Цэргийн алба хаагаад гэрээт цэрэгт явсан хvмvvс халагдаж ирээд итгэмжлэгдсэн их, дээд сургуульд орсон тохиолдолд Тєрийн сангийн зээлээр сурах боломжтой. Vvнийг нь ч хуулиар заагаад єгчихсєн. Энэ жилээс цэргийн алба хаасан залуусыг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж байгаа.
-Цэрэг татлагын vед бvртгvvлээд байвал хєнгєлєлт урамшуулал олгогддог талаар сонсож байсан. Тодруулаач?
-Монгол Улсын иргэн 18-25 насандаа найман удаа цэрэг татлагаар орох ёстой. Цэргийн vvрэгтний vнэмлэх дээрээ найман удаа чєлєєлєгдсєн тамга даруулсан бол цэргийн албыг мєнгєн тєлбєрийн хэлбэрээр хаахаас чєлєєлєгдєнє. Иргэд хамгийн гол нь vvргээ биелvvлээд байвал хєнгєлєлт урамшуулал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Дvйцvvлэх албаны онцлог юу вэ?
-Дvйцvvлэх албанд 18-25 насны залуучууд хамрагдана. Энэ албанд орсноор хоёр жилийн хугацаанд тухайн дvvргийн цэргийн штаб, Онцгой байдлын газарт харъяалалтай явдаг юм. Ямар нэгэн гамшиг, гал тvймэр, зуд зурхан, vер болсон тохиолдолд ажиллах орон нутгийн хvч болох учиртай. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 160 гаруй хvн дvйцvvлэх алба хааж байна.
-Гэрээт цэргийн алба хаагчид ямар цалин авдаг вэ?
-Гэрээт цэргийн алба хааж буй хvн тухайн анги нэгтгэлд хоёр жилийн хугацаатай гэрээгээр ажиллах ёстой. Энэ хугацаандаа данс нээж цалингийнхаа 50-иас дээш хувийг хуримтлуулдаг. Сvvлийн vеийн гэрээт цэргvvд байдаг. Гэрээт цэргийн албыг нэг удаа сунгах боломжтой. Энэ албанд 18-29 насны хунийг авдаг.
-Цэргийн алба хаахгvй байх ямар шалтгаан байдаг вэ?
-Сургуулийн ємнєх насны нэг хvvхэдтэй бєгєєд гэр бvлийн хvн нь жирэмсэн, хоёр хvvхэдтэй бол чєлєєлнє. Эцэг, эх нь хєдєлмєрийн чадваргvй бол чєлєєлєх шалтгаан болдог.
-Комиссоор орж байгаа залуус ямар шалтгаанаар хасагддаг вэ?
-Цэргийн албанаас хуулийн дагуу л чєлєєлєгдєнє. Хуульд гачигдал, євчин, суралцах гэсэн гурван тєрлєєр чєлєєлнє гэсэн заалт байдаг. Цэргийн насныхан ихэвчлэн хараа, сонсголын согогоос болж хасагддаг. Нэгэнт цэргийн албанд тэнцэхгvй бол єєрєє хvсэлтэй байсан ч татах боломжгvй.
-Цэргийн албыг дvйцvvлэн хаах тєлбєрийн хэмжээ єєрчлєгдсєн vv?
-Засгийн газрын тогтоолоор дvйцvvлэх албаны мєнгє энэ жил хоёр сая 600 мянган тєгрєг болсон. Иргэд энэ мєнгийг бvгдийг нь нэг дор шууд тєлєх юм шиг ойлгоод байдаг. Гэтэл энэ мєнгийг тєлєх олон аргачлал байдаг. Тухайлбал цэрэг татлагад тухайн иргэн найман удаа орох ёстой. Vvнээсээ дєрвєн удаагийн цэрэг татлагын vеэр их, дээд сургуульд суралцаж байсан.
Дараа нь гурван удаа ямар нэг шалтгаанаар яваагvй, харин энэ удаа цэрэгт явахаар болсон бол єнєєх хоёр сая 600 мянган тєгрєгийнхєє 320 гаруй мянгыг л тєлєєд цэргийн албанаас чєлєєлєгдєж болно гэсэн vг юм. Єєрєєр хэлбэл цэрэг татлагын vеэр vvргээ биелvvлэн бvртгvvлээд байх хэрэгтэй.
Баатарсайханы Батчимэг
ugluuniisonin
URL: