Н.Түвшинбаяр гурав дахь олимпоо өндөрлүүллээ
Өчигдөр Монголын цагаар 21 цаг 35 минутаас эхлэн жүдогийн -100 кг жингийн барилдаан болж өндөрллөө. Энэ барилдаанд МУ-ын хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн алтан медал, Лондонгийн олимпийн мөнгөн медалт Н.Түвшинбаяр барилдсан юм.
Тэрээр эхний тойрогтоо Кубын бөх Хосе Арментеростой барилдсан юм. Н.Түвшинбаяр Кубын бөхийг үүрсэн, үүрээгээ хутгаа болгох үед өрсөлдөгч тамирчин нь давуулж шидсэн боловч өөр дээрээ шидсэн. Гэхдээ шүүгч Кубын бөхөд юко үнэлгээ өгсөнөөр ялагдал хүлээлээ. Ийнхүү Н.Түвшинбаяр гурав дахь олимпоо өндөрлүүллээ.
ЧОЙ
URL: