З.Энхболд эдийн засгийн доройтол АН-тай ямар ч хамаагүй гэв

527-147089142723(102)АН-ын дарга З.Энхболд, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэрийг МАН-ын Засгийн газар гаргасныг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм.

АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ, “Сонгуулийн дараа АН-ын барьж байсан Засгийн газар одоогийн гүйцэтгэх засаглалд валютын 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй дансыг хүлээлгэж өгсөн. Мөн өсөлттэй эдийн засаг, нэг оронтой инфляци, 1900 төгрөгтэй тэнцэх ханштай валютыг сонгуулийн өдөр хүлээлгэж өгсөн.
Гэтэл өнөөдөр Сангийн сайд нь төсвийн алдагдал өмнөхөөсөө хэд дахин өссөн, жилийн эцэст төсөв 5 их наядын алдагдалд орно гэсэн нь дотоодод төдийгүй гадаадад Монголын нэр хүндийг унагаж эдийн засгийг улам доройтууллаа. Ийм алдагдал байхгүй.
Жилийн төсвийн орлого 7 их наяд. Үүнээс 5 их наяд нь орж ирэхгүй гэхээр энэ улсад татвар төлөх нэг ч аж, ахуй нэгж байхгүй болно. Тийм боломжгүй. Боломжгүй зүйлийг ярьж байна. Монголбанкны Ерөнхийлөгч валютын нөөц улайссан гэж мэдэгдээд л долларын ханшийг 150 төгрөгөөр өсгөж байна.
Хариуцлагагүй байдлаар авч явж болохгүй. Сайн хувьцаа хөтөлбөрийн хүрээнд өгсөн мөнгө төсөвтөө хамааралгүй. Ийм зарчмаар ажиллаж болохгүй. Эдийн засаг өөрийн гэсэн хуультай. Тэр дагуу явж байна. АН-ын муу менежмэнтээс болоогүй. Улсын төсөв “Сайн” хөтөлбөрүүд тусдаа.
Хүртээмжтэй санхүүжилт олон бодлого сайн хөтөлбөрт тулгуурлаж байна. Сангийн сайд болон Монголбанкны еронхийлөгчийн мэдэгдлийн дараа валютын ханш өсөж, Засгийн газрын бондын ханш унасаар байгаа юм. Ханш хоёр өдөрт 150 төгрөгөөр огцом өссөн нь би ямар ч зэвсэггүй гэдгээ ил тод мэдэгдэж байгаатай адил” гэлээ.
Мөн тэрээр “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоосон нь ард иргэдийг хорлосон үйлдэл боллоо. Энэ хөтөлбөрүүдийг улсын төсвөөс санхүүждэггүй. Улсын төсөвт хамааралгүй явж ирсэн ажлыг хамааруулж улс төржүүлж зогсоолоо. Шинэ Засгийн газар ингэж ажиллаж болохгүй.
МАН-аас зохион байгуулалттайгаар гүжирдэж байна. Хэнд ч гай болохгүйгээр явж ирсэн хөтөлбөрүүдийг зогсоолоо. “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөрийн зээл авах гэж байсан 40-50 мянган оюутны мөрөөдөл талаар боллоо.
“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаад ирэх өвөл байшингаа дулаалаад тухтай өвөлжих байсан олон айлын хүслийг нухчих дарлаа гэв. Энэ бол иргэдэд хэрэгтэй хөтөлбөр байсан. Өөрсдийгөө хямрал руу түлхдэг ийм түүх, тохиолдол олон улсад ч тэр Монгол улсад ч гарч байгаагүй. АН-ыг харлуулахын тулд эх орноо хорлож болохгүй” гэсэн юм.

URL:

Нэр: АРАЙ ДЭНДЭНЭЭ Огноо: 13 August 2016

АН УЛС ОРНЫГ Э/З ИЙН ХҮНД БАЙДАЛД ОРУУЛСАН НЬ ҮЭНЭ ШҮҮ ДЭЭ. АРГА ЯДААД ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫХНЫГ АЛИН МӨНГӨТЭЙ БАЙЛГАХЫН ТУЛД ШВЕЙЦАРИЙН КРЕДИТ БАНКНААС 500 САЯ ДОЛЛАР ЗЭЭЛЖ АВСАН ТЭР НЬ ДУУССАН ОДОО ТӨСВИЙН ОРЛОГО БИЕЛЭХГҮЙ ҮЕД ЯАЖ ДЭЭРХ ХҮМҮҮСИЙН ЦАЛИНГ ӨГӨХ ВЭ ГЭЭД МАН Д БӨӨН АСУУДАЛ БАЙНА. АН ЯЛСАН Ч ЭНЭ ЗОВЛОН ГАРАХ Л БАЙСАН. ОДОО ЯАЖ МОНГОЛ ТӨР МӨНГӨТЭЙ БОЛОХ ВЭ ГЭДЭГ ТОМ АСУУДАЛ БАЙНА ДАА. ТӨСВИЙН ОРЛОГО БИЕЛЭХГҮЙ БАЙХАД БОДОХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Сэтгэгдэл бичих