322 ширхэг хувьцааны материал бүрдүүлсэн ч авч чадаагүй байгаа иргэдийн анхааралд
2016 оны зургадугаар сард хэрэгжиж эхлээд байсан “Сайн хувьцаа буюу Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа”-ны 30 хувийг аваагүй иргэд зарах боломжгүй болжээ.
Өмнөх засгийн газрын санаачлан хэрэгжүүлж байсан сайн хувьцаа хөтөлбөр сонгуулийн шоу байсан бололтой. Учир юу вэ гэхээр Засгийн газар “сайн” тодотголтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 596 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэсэн ч 2016 оны улсын төсөвт хөтөлбөрт зарцуулагдах хөрөнгийг тусгаагүй байсан аж. Тиймээс энэ хөтөлбөрүүдийг хууль бус гэж үзэн цааш үргэлжлүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Ц.Соёл-Эрдэнэ
URL: