Японы виз хуурамчаар үйлдэж, хил нэвтрэхийг завджээ
Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 08-ны шөнө Монгол Улсын иргэн О нь “Е0820292″ дугаарын гадаад паспортанд штампыг хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завджээ. Уг зөрчлийг Гадаадын иргэн, харьяатын газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Ц.Насанжаргал илрүүлсэн байна.
Сэжигтэн этгээд 2015 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гарах Буянт-Ухаа 68 тоот штампыг хуурамчаар үйлдсэн байжээ.
Мөн тус өдөр манай улсын иргэн Н нь “Е1325363″ дугаарын паспортанд Япон Улсын визийг хуурамчаар үйлдсэн зөрчил илэрсэн байна. Зөрчлийг тус газрын шалгагч Б.Баярмаа илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
П.Мөнхжаргал eagle.mn
URL: