Ж.Батзандан АН-ын НОЦТОЙ булхайг дэлгэлээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ эхэнд тэрээр “АН-ын ҮЗХ хуралдаанаар Ардчилсан дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын талаар хоёр сарын хугацаанд үндэсний хэлэлцүүлгийг хийх ёстой гэдгийн онцлон хэллээ. . Ингэхийн тулд хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүргээр хийх ёстой. Тиймээс хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлнэ” гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн тэрээр “Ирээдүйн Ардчилсан нам ямар байх ёстой вэ гэдгээ гишүүд, дэмжигчидтэйгээ ярилцмаар байна. Аймаг, дүүрэг бүрт маргаашнаас очиж хүмүүстэй уулзана.
Тэр ч бүү хэл баруун, зүүн гэж битгий ярь гэж загнадаг байсан. Ардчилсан нам таван фракцын нэгдэл, таван өөр байх ёстой гэж загнадаг байсан. Үүнээс болж үзэл санаагүй, үнэт зүйлгүй болсон. Ийм нам бол үхсэн хүнтэй л адил. Ийм үзэл санаагүй байдал нь сонгуульд ялагдах гол шалтгаан болсон.
Фракцын талаар бодлого гаргах ёстой. Фракцын зодооныг тас цохисон цоо шинэ дүрэм журмыг гаргах талаар бодлого боловсруулж байна. Ардчилсан нам сүүлийн 10 жил цус сэлбэхээ байж, шударга гишүүдээ намаасаа хөөдөг болсон. Дундговийн Мөнхбаяр шиг, Дарханы Наранбаатар шиг шударга, зарчимтай залуусыг гадуурхдагаасаа болж Ардчилсан нам ялагдсан.
Намд гадуурхагдсан, мөнгө өгөөгүйнхээ төлөө нэр дэвшиж чадаагүй, фракцад хамрагдаж чадаагүйнхээ төлөө гадуурхагддаг Ардчилсан намын гишүүдээсээ уучлалт гуймаар байна. Наймдугаар сарын 25-нд болох Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд фракцын дарга нар оролцоод, Ардчилсан намын даргыг сонгох гэж байна. Ийм байдлаар сонголт хийвэл нам шинэчлэгдэж чадахгүй” гэлээ.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
URL: