СХД-ийн Татварын албанынхан 90 мянган төгрөгийн ном шахав уу

             1201608111470884536Манай улсад толгой нь данхайж, өвөр нь түнтийж, халаас нь хальсан,  хөл нь хөдлөхөө байж хөшсөн салбар хэд хэд байдгийн жишээ нь  Татварынхан гэхэд хилсдэхгүй.  Хаа нэг байцаагчид нь  хээл хахуульд өртлөө гэдэг чимээ хэдэнтээ дуулддаг байсан сүүлийн үед таг чиг. Харин хулгайчдыг арга нарийсдаг гэдэг шиг татварыхны мөнгө хүүлэх арга ч нарийсчихаж. Нарийссан ч гэж дээ, илүү сонгодог хувилбар руугаа эргээд орчихож. Яагаав дээр үед хэдэн багш нар дүнгээ гаргах гэж аль улирсан баларсан, 10 жилийн хүүхдүүд ойлгохгүй ном шахаж дүн гаргадаг байсан шиг үйлдэл Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс дээр сэм гарах болж.

            Тодруулбал, манай уншигчдийн бидэнд хандснаар тус дүүргийн татварынхан үйлчлүүлэгч нартаа тийм ч юм, ийм ч юм хэмээн дор хаяж, хагас сая төгрөгий  торгууль зоож орхиод одоо төл эсвэл оронд ном ав гэхчилэн бичсэн торгуулийн дүнгээс шалтгаалан 30-90 мянган төгрөгийн ном шахаж байна гэх. Гэтэл тус ном нь иргэдэд ямар ч ид шидгүй ер нь татварыхны өөрсдийн мэдлэг оюунд хэрэг болох агуулгатай номнууд аж.

            Сийрүүлбэл, 90 мянган төгрөгийн үнэтэй тус ном нь 2013 онд хэвлэгдсэн  Улсын Дээд шүүхийн шүүгчид, Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн Харьцуулсан эрх зүй, Олон улсын эрх зүйн судалгааны төв хамтран “Эрүүгийн хэрэг”, “Захиргааны хэрэг” эрх зүйн баримт бичгийн эмхтгэл аж. Мөн 30 мянган төгрөгийн үнэтэй өөр нэг номыг ч бага торгуультай иргэдэд шахаж буй гэнэ.

1201608111470884576

       Мэдээж, их мөнгөний торгууль төлөөд үлдэх нь дээр үү,  байцаагчийн шахсан номыг авсан дээр үү гэвэл хүн бүр л ном авна. Гэвч энэ номыг торгуулиаа төлөх боломжгүй учраас ном авсан шүү гэж хэн ч хэзээ ч улсад эргүүлж өгөхгүй учир тухайн хүний халаас, эрхмэдэлтэн даргын хэтэвчийг түнитийлгэх нь тодорхой биз. Өдгөө мэдэгдсэн нь энэ удаа болохоос биш хэдэн ч удаа иргэд ч тэр, байцаагч нар ч тэр улс эх орноо хуурч амиа бодсон бол доо.                   Албаныхан энэ асуудалд нэг анхаармаар санагдах юм. АНН-үүдийг татвар төлөхгүй, орлого нуусан гэх үйлдлийг арай энэмэтчилэн хэдэн байцаагч нар нь эх суурийг нь тавьж, бусад нь дуурайж, даварч, далимдуулж явдаг юм биш биздээ. Аль эсвэл хуулийг хамгийн ихээр сахин биелүүлэгчид нь ингэж их оюуны хоосролд ороо юу. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд нь шалгана гэдэгт найдья.

Ж.ЭРДЭНЭ

amjilt.com


URL:

Сэтгэгдэл бичих