Өсвөрийн боксчид эх орондоо багц медальтай ирлээ

3Казахстан Улсын Алматы хотноо өсвөрийн боксчдын Н.А.Назарбаевын нэрэмжит олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд Баян-Өлгий аймгийн тамирчид эх орноо төлөөлөн оролцсон юм. ОХУ, Узбекстан, Кыргызстан улсууд болон Казахстаны мужуудын шигшээ багийн нийт 100 гаруй ширэн бээлийтнүүд 14 жинд өрсөлдсөнөөс У.Жансерик 60 кг жинд алтан медаль, 60 кг жинд А.Хавдалмажит, 57 кг жинд А.Абдилмажид нар мөнгөн медаль, 54 кг жинд А.Харифулла, 52 кг жинд М.Серикжан, 50 кг жинд Р.Оралман нар хүрэл медаль хүртэж, А.Бейбит «Шилдэг дасгалжуулагч»-аар шалгарлаа.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих