Гэмтэл авсан теннисчний гунигтай жиргээ
Швейцарийн алдарт теннисчин Рожер Федерер “Рио 2016” наадам эхлэхээс ердөө хоёр долоо хоногийн өмнө өвдгөндөө гэмтэл авсан харамсалтай хэрэг тохиолджээ. Улмаар Олимпийн их наадамд оролцох боломжгүй болсон юм.
Рожер Федерер “Маракана цэнгэлдэх хүрээлэнд алхаж буй Швейцарийн баг хамт олны зургийг тавиад “Би та нартайгаа хамт байсан ч болоосой” гэж твиттерт жиргэсэн байна.
Рожер Федерер нь Рио 2016 наадмын теннисний ганцаарчилсан төрөлд аварга болох магадлалтай тамирчдын нэгд тооцогдож байжээ.
М.Хангай
BreakingNews.mn
URL: