Гурван дэд сайдыг томиллоо

12Засгийн газрын хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар гурван дэд сайд болон зарим агентлагийн дарга нарыг томилжээ.

 

  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле,
  • Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг,
  •  Барилга хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн  нарыг томилжээ.
  • Харин өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Мөн:

 

  • Үндэсний хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Баярсайхан,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Ням-Осор,
  • Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Зориг,
  • Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Р.Содхүү,
  • Биеийн тамир, спортын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Шаравжамц,
  • Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Баатарцогт,
  •  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү,
  •   Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр П.Нямдаваа,
  • Гаалийн Ерөнхий газрын даргаар Б.Асралтыг тус тус томилжээ.

 

Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Даажавыг томиллоо.


URL:

Сэтгэгдэл бичих