“Рио-2016” олимпийн тав дахь өдрийн тойм
“Рио-2016” олимп зургаа дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өчигдөр манай тамирчдаас жүдогийн эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал, хүндийн өргөлтийн М.Анхцэцэг, боксын эрэгтэйчүүдийн 56 кг-д Э.Цэндбаатар,64 кг-д Б.Чинзориг нар хүч сорилоо.
Л.Отгонбаатар V байрт шалгарлаа
Эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдаж БНХАУ-ын жүдоч Чен Шинжаод юүко үнэлгээгээр дийлдэн, V байрт шалгарлаа.Эхний тойрогт гоц мөргөсөн Л.Отгонбаатар удаах даваануудад Нидерландын бөхийг цэвэр, олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий алт, хүрэл медальт Кубийн бөх Эшли Гонзалесыг ялж, шөвгийн наймд шалгарсан юм.Улмаар хэсгийн аваргын төлөө Гүржийн бөх В.Липартелианийд торгуулиар дийлдэн, дагах тойрогт барилдахаар болсон ч Азербайжаны Маммадали Мехдиевтэй барилдаж юүко үнэлгээгээр ялж, хүрэл медалийн төлөө барилдах болзол хангасан юм.
Ц.Наранжаргал тэмцээнээ өндөрлөв
Рио-2016 олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ийн медальтнууд өчигдөр тодорсон. Эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал зодоглосон. Манай бөх А хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогт Гүржийн Е.Стамтай оноолт таарч, вазаригаар дийлдэн тэмцээнээ орхив.
Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг VIII байрт шалгарлаа
“Рио-2016” олимпийн хүндийг өргөлтийн тэмцээн үргэлжилж буй. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-д Азийн аварга, залуучуудын ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Мөнхжанцангийн Анхцэцэг өрсөлдөж, огцмоор 106, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, VIII байрт шалгарлаа.
Э.Цэндбаатар эхний тойрогт яллаа
“Рио-2016” олимпийн боксын тэмцээн үргэлжилж байна. Өчигдар манай эрэгтэйчүүдийн 56 кг-ын тэмцээн эхэллээ. Энэ жинд манай тамирчин ОУХМ Э.Цэндбаатар эхний тойрогт Кенийн тамирчинг 3:0-ээр яллаа.
Б.Чинзориг эхний тойрогт яллаа
Бразилийн Рио Де Жанейро хотноо үргэлжилж буй зуны олимпын наадамд манай тамирчин Армийн дэлхийн аварга ОУХМ Б.Чинзориг 64 кг-д Катарын тамирчин Тарумалингамтай Туласитай тулалдлаа. Манай тамирчин гурван үеийн турш илт давуу ялж, 16-д шалгарлаа. Тэрбээр дараагийн удаад оросын тамирчинтай энэ сарын 14-нд тулалдах юм.
Ц.Соёл-Эрдэнэ FACT.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
2020 onii Tokio giin olimp manaihand ih eeltei bolno doo, bugd ih hariutslagatai mash sain beldeh heregtei,