22 настай залуу хийдээс үнэт бурхад, судар хулгайлаад зугтжээ
Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойлин хийдээс олон тооны цутгамал бурхан хулгайлсан хэрэг өнгөрсөн долоодугаар сарын 28-29-нд шилжих шөнө гарчээ.
Хэргийн талаарх мэдээлэл маргааш нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдад ирсэн байна. Ингээд мэдээллийн дагуу гүйцэтгэх ажиллагааны шугамаар мэдээлэл цуглуулан баримтжуулж, сэжигтэн этгээдийг энэ сарын 07-ны өдөр илрүүлэн, баривчилжээ.
Ингэхэд сэжигтэн этгээд 1994 онд төрсөн /22 настай/ Б гэгч байсан аж. Тэрээр Булган аймгийн харьяат бөгөөд нутгийнхаа Дорждамбаа Дашчойлин хийдээс Доржшүгдэний 5 цутгамал бурхан, Гүрэм дормын судар болон Арван хангалын судар тус бүр нэгийг хулгайлсан байжээ. Тухайн бурхан нэг нь хоёр сая төгрөгөөр, нийтдээ 10 саяар үнэлэгдэх эртний эд зүйл аж.
Сэжигтэн этгээд А ийнхүү хулгайлсан эд зүйлээ эртний эдлэлийн худалдаачдад зарах гэж байгаад баригдсан байна.
Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
eagle.mn
URL: