Хоол боловсруулах эмгэг дийлэнх хувь эзэлж байна
Монгол улсын нүд чих болсон төрийн тусгай албаныхан цаг наргүй уртасгасан цагаар ажилласаар нэг л мэдэхэд амьдралынхаа талыг албан үүргээ гүйцэтгэж байгаад өнгөрөөд.
Суугаа ажилтай нэг нь хэт таргалалт, хөдөлгөөний дутагдалд ордог бол цагдаа сэргийлэх, эрүүгийн ажилчид гээд гүйгүүл морь шиг ажилдаг хэд нь хоол боловсруулах эмгэгт ихээр өртөж байгааг төрийн тусгай албаныхан хэлж байна. Тийм учраас энэ төрлийн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХЗДХЯ болон төрийн тусгай албаны нэгдсэн эмнэлэгийн удирдлагууд ярилцлаа. Үг хорлол гэгч зүйл төрийн тусгай албан хаагчдыг хамгийн их дагадаг.
Гэрээс гараад л элдэв муу муухай, хэрэг төвөг нийгмийн асуудлуудтай учирдагаас болж стресс, зүрх судасны өвчнөөр өвчлөх хандлага ч сүүлийн үед нэмэгдсэн байна. Үүнээс гарахын тулд ажилчин албан хаагчиддаа амралт сувилал олгож байхаас гадна зөв хооллолт, архи тамхи гээд амьдралын буруу хэв маяг зуршлаас ангид байх тал дээр нь онцгой анхаарч сургалт семинар зохион байгуулахаар болсон юм.
URL: