Чадварлаг жүжигчдийн хайртай хүү Д.Эрдэнэбулганы шинэ кино удахгүй нээлтээ хийнэ
Олны хайр хүндэтгэлийг хүлээж олон сайхан дэлгэцийн уран бүтээл туурвиж яваа хос бол яах аргагүй найруулагч жүжигчин Доржсүрэн, жүжигчин Мөнгөнзул нар билээ. Тэгвэл энэ хоёрын хайртай хүү Д.Эрдэнэбулган мөн адил дэлгэцийн уран бүтээлч аж.
Түүний буюу “PLUS MOTION PICTURE”-ын хоёр дахь дэлгэцийн бүтээл “Нэг өдрийн дайсан” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болохоор болжээ. Энэхүү кино нь энэ сарын 26-нд бүх кино театруудаар нээлтээ хийх юм байна. Нэг өдрийн дайсан” киноны гол дүрд жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн буюу Дооёо болон залуу жүжигчин Т.Билэгжаргал, дуучин С.Хишигжаргал нар тоглох аж.
URL: