Баянзүрх дүүрэгт 93 настай эмээг дээрэмдсэн хэрэг гарчээ

40Баянгол дүүрэгт орцондоо орж байсан  эмээг дээрэмдсэн хэрэг өмнө нь гарч байсан билээ. Тэгвэл өчигдөр дахин ийм хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ.  Хохирогч эмээ мөн л адил нас дээр гарсан 93 настай буурай байсан байна. Эрийн муу эмд гэдэг үг ч энэ хэрэгт багадах бололтой. Залуус хүүхдүүдийн хурдыг үл гүйцэж, бүсгүйчүүдийн бяр чадлыг дийлэхгүйн учир  настай буурайг дээрэмддэг арчаагүй эрс олон болж. Хялбар аргаар мөнгө олох сонирхолтой мулгуй эрсийг   цагдаагийн албан хаагчид даруй  баривчлан шалгаж байгаа аж.

Ц.Соёл-Эрдэнэ fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих