“Жоби” төвийн агуулах шатлаа

Дөнгөж сая 100 айл орчим муухай үнэртэй хар утаагаар бүрхэгдэв. Учир нь энд байрлах барилгын материалын “Жоби” худалдааны төвийн агуулах шатлаа. Энэхүү агуулахад жорлон, банны суултуур, банн байсан аж.
Мөн орон сууцны конторын бараа материал байсан гэнэ. Гал чухам юунаас болж гарсныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд агуулахын эздийн ярьж байгаагаар цахилгааны утаснаас болсон бололтой. Агуулахын эзэн болох эмэгтэй “Өдөр ороход гэрэл тасалдаад, “масслаад” байсан юм.
Түүнээс л болсон бололтой” хэмээн ярилаа. Гал агуулахын тааз болон дотор байсан шатаж болох бүхий л зүйлийг хамарсан байсан юм. Харин онцгой байдлын гал унтраах 10-р ангийнхан яаралтай ирж, гал газар авахаас өмнө унтрааж амжлаа. Гал сөнөөгчдөөс галын шалтгааныг асуухад “Цахилгаанаас болсон байх магадлалтай байна. Гал унтрааж байхад цахилгааны утас масс өгч, тог цохих аюултай байсаар байна. Тиймээс тогыг нь салгах шаардлагатай. Одоогоор утаа ихтэй байгаа учир агуулах дотор юу байгаа нь мэдэгдэхгүй байна” хэмээлээ.

П.Нанзад mminfo


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих