Алтран гялалзагч МӨНГӨ, аваргын энтэй ЯЛАЛТ

32Саран мандсан шөнийн тэнгэрт, уухай хадуулж өндөлзүүлсэн
Сэтгэл догдлон хүлээсэн олондоо, медалийн жингэнээг анхлан сонсгосон
Сайхан барилдаан үзүүлж элгэн түмнээ эгшээн цэнгүүлсэн
Сумъяа, сүр хүчит “хатан гоо монгол” тамирчин байлаа

Арлын орны аварга, тив дэлхийн нэртэй хүчтэнг
Арай ч дээ гэтэл нь, 22-хон секундэд цэвэр ялж авсан
Алтын дайтай цэвэр мөнгөн медаль хялбар олдоогүй ээ
Алтан соёмбот тугаа мандуулсан алдар нэр амар ирээгүй ээ

Бразилын Рио-д бөхийг нь хулчийлган илүүрхэж, агшуулан айлгаж
Базари нэртэй булхай луйвраар, шүүгчид нь ширэн нүүрлэж олимпоо гутаахуй дор
Баатарлаг охины бахдам чадал, даруухан төлөвт мичид мишээн уясч
Битгий тоо чи ялсан, алтнаас илүү мөнгө шүү гэж нутаг нь дэмжлээ

Эгэл олныхоо итгэл дааж, медалын даллага авхуулах булган сүүлт
Эх орны нэрийг өндөрт эгшиглүүлсэн, ижийн эрхэм аавын ачит охин
Энгүй сайхан амжилтуудаа хөврүүлэх. идэр залуухан хөдөлмөрч баатар
Энэ цагийн босоо хийморь, монгол бүсгүйн жавхаа чи байлаа СУМЪЯА

Хүчтэн алдартан дэлхийн олноос цойлсон, МОНГОЛ түмний олимпын шинэхэн аварга даа
Харийн 100-н сая түмний хар охинг ичээсэн уйлуулсан, үнэн хүчит ялагч даа
Хацар гоо монгол хатадын үргэлжлэл, даруухан инээмсэглэх эрдэнэ дээ
Хасын шүд яралзуулсан олимпын онцгой “алтрах” мөнгөн шагналтан даа.

Ганболд Д.Д 2016-08-09 05:55


URL:

Сэтгэгдэл бичих